x

Х.Баттулга: Ард түмэн, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө чилээж ажиллахыг уриалж байна

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.


“Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Ардчилсан нийгмийн хамгийн чухал шалгуур нь хүний эрх, эрх чөлөө. Тэр дундаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлдэг иргэний тухай ойлголт юм.

Бид Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхагласан байдаг. Тиймээс ч эрх чөлөөтэй, үзэл бодлоо илэрхийлж чаддаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхэн ардчиллыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй болохыг цаг ямагт санаж явах учиртай.

Сэтгүүлчийн бичсэн нэг үг, нэг өгүүлбэр нь ард түмэнд мэдээлэл, мэдлэг болон хүрдэг. Иймд сэтгүүлчид Та бүхэн оюун бодол, эрдэм чадвараа чухамхүү эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө, шударга ёсны төлөө чилээж ажиллахыг уриалж байна.

Цаашид ч Та бүхэн мэргэжлийн суурь зарчимдаа үнэнч байж, ёс зүйтэй, шударга сэтгүүлзүйг эх орондоо төлөвшүүлэн хөгжүүлэх их үйлсэд ололт, амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.

Дэлхий даяараа цар тахалтай тэмцэж буй энэ онцгой цаг үед ардчилсан нийгмийн үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй бүх сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад амжилт хүсье.

Цар тахал нь дэлхий даяар хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсдад шинэ сорилтыг авчрахаас гадна мэдээлэл олж авах үйл ажиллагаанд нь саад тотгор учруулж байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайлангаа танилцуулахдаа онцолсон байна. Монгол Улс 2021 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээр 180 орноос 68 дугаар байрт жагсаж байгаа юм.

108 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбарын төлөөлөгчид, эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие гүнээ итгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 2 цаг 8 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 3 цаг 24 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 3 цаг 26 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 3 цаг 28 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 3 цаг 30 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 3 цаг 35 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 3 цаг 36 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 5 цаг 30 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 5 цаг 31 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 5 цаг 34 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 5 цаг 40 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 5 цаг 44 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 5 цаг 46 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 5 цаг 56 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 7 цаг 13 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 7 цаг 29 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 7 цаг 33 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 7 цаг 35 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 7 цаг 37 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 7 цаг 43 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top