x

Г.Занданшатар: Үнэн зөв, баталгаатай, найдвартай мэдээлэл бол гарцаагүй баялаг мөн

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг хүргэж байна.


Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Монголын сэтгүүл зүйн өнөр бүлийн хүндэт гишүүд ээ,

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Тавдугаар сарын 3-н бол хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нэн чухал үүргээ төр, засгийн байгууллагууд сахин биелүүлэх шаардлагатайг сануулах өдөр юм. Түүнчлэн сэтгүүлчид өөрийн улс орон дахь чөлөөт хэвлэлийн төлөвшил, мэргэжлийн ёс зүйн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зайлшгүй анхаарах асуудлаа хэлэлцэн тодорхойлох, хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй аливаа үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх өдөр юм.  

ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Одрэ Азуле Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан гаргасан илгээлтдээ энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэл бол нийгмийн баялаг мөн” гэсэн уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэснээ мэдэгджээ. Энэхүү уриалга нь мэдээлэл бол сайн сайхныг бүтээх нэгэн чухал хэрэгсэл мөн гэсэн агуулгыг илэрхийлж байна.  

Халдварт коронавирусийн цар тахал Монгол орныг түгшээсэн амаргүй цаг үед Монголын сэтгүүлчид эрсдэлээс иргэдээ, эх орноо сэргийлэн хамгаалах үйл хэргийн тэргүүн эгнээнд явж, мэдээллийг бодит эх сурвалжаас шуурхай түгээж, аюулт тахлаас ангижрах нийт олны хүсэл эрмэлзлийн туг нь болж байгаа нь энэхүү нийгмийн сайн сайхныг бүтээх үүргээ чин шударгаар биелүүлж байгаагийн илэрхийлэл юм. 

Та нартаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 

Үнэн зөв, баталгаатай, найдвартай мэдээлэл бол гарцаагүй баялаг мөн. Чухамхүү ийм мэдээлэл л иргэдийг мэдлэгжүүлж, соён гэгээрүүлж, ирээдүйн сайн сайханд хөтөлдөг. Ёс зүй, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан сэтгүүлч, түүний бүтээл бол Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, буруу бусармагийг уудлан илчилж, засан сайжруулах гол хөшүүрэг мөн гэж би үздэг. 

Тиймээс төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал Монголын сэтгүүл зүйн нэгэн зууны баялаг түүх, хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг эх орондоо төлөвшүүлэх сэтгүүлчдийн хүчин чармайлтыг ямагт өндрөөр үнэлж, гүнээ хүндэтгэдэг.

Иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Монголын парламент ямагт анхаарсаар ирсэн. Энэ чиглэлээр цаашид ч хийх зүйл их бий. Улсын Их Хурал 2019 онд “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийг баталсан. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж сэтгүүлчид, олон нийт үзэж байгааг Улсын Их Хурал чухалчлан анхаарч байгаа.

Түүнчлэн сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх, хараат бус байдлыг бүрнээ хангах, хэвлэн нийтэлснийх нь төлөө шүүхээс ял сонсгохгүй байхыг эрхэм үүргээ гэж үзэж байгааг энэ дашрамд мэдэгдье.  

Монголын парламент ямагт сэтгүүлчидтэйгээ хамт байсан, сэтгүүлчид маань ч бидний дотнын анд нөхөд, хамтран зүтгэгчид байсаар ирснийг энэ өдөр тэмдэглэж хэлэхэд таатай байна. 

Монголын сэтгүүлчид төрийн бодлого, хууль ёсыг түгээн сурталчлагч, төр-ард түмнийг холбогч зууч, Монголоо дэлхий ертөнцөд таниулагч гүүр нь болсоор ирсэн билээ. Та бүхэн бол нэг талаас төр, засгийн дотнын нөхөр нь, нөгөө талаас гашуун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч нь юм.

Монгол Улсын хөгжил дэвшил баталгаа дархлаатай, ирээдүй маргааш нь гэгээ гэрэлтэй байх ёстой. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.

Хэвлэлийн эрх чөлөө бол Монголын сайн сайхны баталгаа юм. Тиймээс ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэцгээе.

Монголынхоо түүхийг үгийн шидээр урлан бүтээх, Монгол оронд шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бүрнээ цогцлоох эрхэм үйлс тань бүтэмж төгөлдөр байх болтугай.

Монгол Улсын Их Хурлын дарга

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.58.141.142)
    Online a hyanaachee Facebook deer tsenzurgui yaria geed huuramch mongoliig horlon suitgeh ajilgaa togtmol yabuulsaar ba
    2021 оны 05 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 2 цаг 7 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 3 цаг 23 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 3 цаг 25 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 3 цаг 27 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 3 цаг 29 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 3 цаг 34 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 3 цаг 35 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 5 цаг 29 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 5 цаг 30 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 5 цаг 32 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 5 цаг 39 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 5 цаг 43 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 5 цаг 45 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 5 цаг 55 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 7 цаг 12 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 7 цаг 28 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 7 цаг 32 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 7 цаг 34 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 7 цаг 36 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 7 цаг 42 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top