x

Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын чуулганы нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Ноён чуулганы дарга аа,

Хатагтай Гүйцэтгэх нарийн бичгийн дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд мэндчилгээ дэвшүүлэх завшаан тохиосонд баяртай байна.

Covid-19 цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэсэн бодлого боловсруулах, энэ чиглэлийн нийтлэг зорилтыг тодорхойлоход тус чуулган хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

Цар тахал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түүхэнд хамгийн ноцтой нийгэм, эдийн засгийн хямралыг авчирлаа. Энэ хямрал хэзээ дуусаж, улс орнууд нийгэм, эдийн засгаа сэргээж, хүн төрөлхтөн “шинэ хэвийн нөхцөл”-д дасан зохицох нь тодорхойгүй хэвээр. Улс бүр хямралыг даван туулах алхмуудыг шат дараатай хийсээр байгаа ч хамтын хүчээр хямралыг даван туулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухлаар шаардагдаж байна.

Цар тахлын эсрэг вакцинжуулалт, иргэдээ дархлаажуулах явцыг хурдтай, үр дүнтэй хийх нь хэвийн амьдралд шилжих гол шийдэл юм. Вакцины тэгш хуваарилалт, хүртээмжтэй байдлыг хангах нь хямралыг хамтдаа даван туулах хамгийн үр дүнтэй гарц шүү. Хүн бүр аюулгүй болсон цагт л бүгд аюулгүй болно.

Ноён дарга аа,

Цар тахлын үеэр дийлэнх Засгийн газраас явуулж буй нийгмийн халамжийн бодлого эдийн засгийг сэргээхэд хүндрэл бэрхшээл болох нь тодорхой байна. Хямралыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээх явцыг хүн төвтэй хөгжлийн бодлоготой уялдуулж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх гаргалгааг “том зургаар” авч үзэх нь чухал юм.

Та бидний мэддэг эдийн засгийн тогтолцооны талаарх үзэл бодол, тэр дундаа өсөлтөд суурилсан эдийн засгийн тухай ойлголтыг өөрчлөхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Цаашид хөгжиж байгаа болон хөгжингүй улсын ялгаа улам холдож, өрийн хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн тогтвортой хөгжил, тээврийн харилцаа, шударга нийгмийн тогтолцоо, хүртээмжтэй эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ зэрэг асуудлыг шийдвэрлэх нь удаашрах, саарах хандлагатай болж байна.

Иймээс олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний хөгжил, амьжиргааны стандартыг дээшлүүлэхэд чиглэсэн, мөн байгаль орчны тогтвортой байдлыг хангасан урт хугацааны нэгдмэл бодлого боловсруулах нь чухал болжээ. Энэхүү нэгдмэл бодлогыг бид өөрчлөлт хийх дохио, шинэ нөхцөл байдал руу хөтлөх боломж гэж үзэж, асуудлыг цогцоор авч үзэх, шийдвэрлэхэд түлхэц өгнө хэмээн хүлээж байна.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд дэд бүтэц, эрчим хүч, тээвэр нь хөгжлийн тулгуур асуудал юм. Тэр ч утгаараа Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээ, хуваарилалтыг шийдэх эрчим хүчний супер сүлжээ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлээд байгаа. Сэргээгдэх эрчим хүчний баялаг ихтэй Зүүн хойд Азийн бүс нутагт энэхүү төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд Ази, Номхон далайг хамтын хүчээр дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, хямралыг даван гарах чадвартай болгон бүтээх үйл хэрэг бодитоор биелнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Цар тахлын улмаас цахим хэлбэрээр болж буй энэ удаагийн чуулган нь “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй бөгөөд тус сэдвийн хүрээнд “Нийгмийн хамгааллын тогтолцоог өргөжүүлэх”; “Тогтвортой эдийн засгийг сэргээн босгоход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”; “Харилцаа холбоог бэхжүүлж, нийлүүлэлтийн гинжин холбоог өргөжүүлэх”; “Байгаль орчны хамгааллыг сайжруулах” зэрэг үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдгээр хэлэлцүүлгийн дараа Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийн талаар төлөөлөгчид дүгнэлт өгч, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хямралаас хэрхэн гарах арга зам, бодлогын асуудлаар зөвлөмж гаргана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 4 цаг 54 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 6 цаг 10 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 6 цаг 11 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 6 цаг 14 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 6 цаг 16 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 6 цаг 21 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 6 цаг 22 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 8 цаг 16 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 8 цаг 17 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 8 цаг 19 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 8 цаг 26 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 8 цаг 30 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 8 цаг 31 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 8 цаг 42 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 9 цаг 59 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 10 цаг 15 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 10 цаг 19 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 10 цаг 21 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 10 цаг 22 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 10 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top