x

Энэтхэгийн ард түмэнд сэтгэлийн дэм, тусламж өгөх асуудлаар ярилцлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өчигдөр бүлгийн гишүүдтэйгээ цахим уулзалт хийж, БНЭУ-д “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, онц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тус улсын ард түмэнд сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлэх асуудлаар ярилцав.

Бүлгийн дарга Б.Саранчимэг уулзалтын эхэнд хэлэхдээ, БНЭУ нь манай улстай өнө эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд амжилттай хөгжиж байна. Монгол Улстай эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын салбарт өргөн хүрээний харилцаатай БНЭУ-ын тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлээд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж буй юм гээд “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг AstraZeneca вакцины буцалтгүй тусламжийг манай улсад хамгийн анх илгээснийг онцлов.

Парламентын бүлгийн гишүүд БНЭУ-ын ард түмэнд хүнд цаг мөчид нь туслах санаачилга ард иргэдийн дундаас болон УИХ, Засгийн газрын түвшинд өрнөж буйг тэмдэглээд, парламентын бүлэг энэ үйлст манлайлж оролцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч Энэтхэгийн ард түмний хувьд нөхцөл байдал онц аюултай хэмжээнд хүрсэн учир Монголын ард түмнээс сэтгэлийн дэм болгож тодорхой хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэх нь зөв гэдэгт парламентын бүлгийн гишүүд санал нэгдсэн юм.

БНЭУ-ын ард түмэнд сэтгэлийн дэм өгч дэмжлэг үзүүлэх асуудлыг ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулахыг Засгийн газартай санал солилцсоны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа бүлгийн дарга Б.Саранчимэг цахим уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр тус улсад “Ковид-19” вирусийн халдварын тоо өдөрт 350 гаруй мянга орчмоор нэмэгдэж, нас баралт маш өндөр түвшинд хүрснийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолсоор байна.

Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 27 гишүүнтэй, хоёр улсын харилцааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 6 цаг 5 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 7 цаг 21 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 7 цаг 22 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 7 цаг 25 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 7 цаг 27 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 7 цаг 32 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 7 цаг 33 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 9 цаг 27 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 9 цаг 28 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 9 цаг 30 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 9 цаг 37 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 9 цаг 40 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 9 цаг 42 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 9 цаг 53 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 11 цаг 9 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 11 цаг 26 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 11 цаг 30 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 11 цаг 32 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 11 цаг 33 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 11 цаг 40 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ
Top