x

Итали улсын парламентын гишүүдтэй цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өчигдөр Бүгд Найрамдах Итали Улсын парламентын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Алессандро Паганотой цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Италийн парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахимаар уулзалт хийж, танилцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Итали Улс Европын Холбооны гишүүн орны хувьд "КОВАКС" хөтөлбөрт идэвхтэй оролцож, хөрөнгө оруулж байгаад талархаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг дэмжих зорилгоор 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв. Мөн Парламент хоорондын идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Италийн эдийн засаг болон нийгмийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх гол суурь болохыг онцлов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологид суурилсан эрүүл мэндийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын сонирхсон асуудлаар харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. Эдгээр чиглэлд парламент, түүний дотор хоёр талын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, цаашид илүү ойр дотно ажиллаж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж нөөцийг ашиглаж, үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Өнгөрсөн оны сонгуулийн дүнд бүрэлдсэн УИХ-д Монгол-Италийн парламентын бүлэг 14 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сонгогдон ажиллаж байна. БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлэг 11 гишүүнтэй бөгөөд бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Алессандро Пагано ажиллаж байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн гишүүд болон албаны хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 6 цаг 7 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 7 цаг 23 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 7 цаг 24 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 7 цаг 27 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 7 цаг 29 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 7 цаг 34 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 7 цаг 35 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 9 цаг 29 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 9 цаг 30 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 9 цаг 32 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 9 цаг 39 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 9 цаг 43 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 9 цаг 44 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 9 цаг 55 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 11 цаг 12 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 11 цаг 28 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 11 цаг 32 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 11 цаг 34 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 11 цаг 35 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 11 цаг 42 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ
Top