x

Ардчилсан намын бүлэг УОК, НОК-д хариуцлага тооцох асуудлаар шаардлага хүргүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:

  • Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланд хийсэн дүн шинжилгээ;

  • Шилэн дансны цахим сайт болох www.shilendans.gov.mn-д хийсэн дүн шинжилгээ;

  • Эрх баригчдын үйл ажиллагаа, хил гаалийн худалдаа тээврийн хүндрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг нийгэмд үүсээд байгаа асуудлууд;

  • Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх нийгэмд үүсээд байгаа асуудал;

  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцохоор Бүлгээс хүргүүлэх шаардлагын төсөл;

  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-ийн зарцуулсан төсөвд хяналт тавих, холбогдох мэдээлэл, тодруулга авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрийн төсөл зэргийг хэлэлцлээ.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу удахгүй УИХ-ын Төсвийн байнгын хороогоор тус байгууллагын үйл ажиллагааны 2020 оны тайланг хэлэлцэнэ. Төрийн аудит гэдэг улсын төсвийн хөрөнгө, түүний зарцуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс өөрөө үлгэр жишээ, хөрөнгө мөнгөний ямар ч зөрчилгүй байх ёстой.

Гэтэл тус байгууллагын төлөвлөсөн ажлын тоо хэмжээ тогтмол хэрнээ, санхүү нь 2017 оны төсвөөс гурав дахин өссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн төсвөө 2017 онд 9.6 тэрбум төгрөг байсныг 2020 онд 21.7 тэрбум, 2021 онд 27.2 тэрбум төгрөг болгон огцом нэмэгдүүлж батлуулжээ. Энэ нь Засгийн газар, Үндэсний аудитын газар хоёр “найрсаг” харилцаатайн илэрхийлэл гэж үзэхээр байна.

Төсөвт хяналт тавих байгууллага нь өөрөө төсвөө олон дахин нугалж, төсөвлүүлж байгаа нь эрх баригчдын нөлөөнд автаад эхэлснийг илтгэж байна. Төсвийн захирагч бүр, ялангуяа Сангийн сайд аудиттай “найрсаг” харилцаатай байхыг эрмэлздэг ч угтаа олон улсын төвшинд аудитын хараат бус байдалд харшилдаг нийтлэг үзэгдэл юм.  

Мөн түүнчлэн зөвхөн 2021 онд ажилтны тоог 100 гаруй хүнээр нэмэгдүүлж, тэр хэмжээгээр цалингийн зардлыг нэмэгдүүлж, түүгээр ч зогсохгүй нэмэгдэл цалин, урамшууллын зардлыг ч давхар тусгасан байна. Шилэн дансанд хяналт тавьдаг Аудитын байгууллага өөрөө шилэн дансаа хуулийн дагуу бүрэн хөтөлдөггүй, зөрчилтэй байна гэх зэрэг олон асуудал хөндөгдлөө.

Мөн, Ардчилсан намын бүлэг УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ийн дарга Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, коронавируст халдварын энэ хүнд цаг үед манлайлах ёстой УОК болон нийслэлийн Онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй, УОК-ын дарга нь өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгож, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч бус, зохион байгуулалт муу зэрэг олон асуудал дурдагдсан. Түүнчлэн эрх мэдэлтнүүд асуудал үүсмэгц цар тахалтай гардан тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах, гүтгэх байдлаар өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж байгааг эрс буруушаав.

Бүлгийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх гүтгэлэг нийгэмд үүсгээд байгаа асуудлаар гишүүдэд тайлбар өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Намын болоод гишүүдийн нэр барьсан, нэр гарын үсэг зөрүүлсэн, гарын үсэг ашигласан мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа. Миний хувьд ямар ч лобби компанитай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулсан бол төлсөн төлбөрийн баримт байх ёстой. Үүнийг нягталж олж олон нийтэд мэдээлнэ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан “Тэр сошиалд яригдаад байгаа зүйлс дээр гэрээ байгуулагч дээр миний овог буруу, гарын үсэг нь О.Цогтгэрэлийн хуурамч гарын үсэг байгаа нь харагдсан. Ерөнхийлөгч, МАН-ыг тараах захирамж гаргасантай холбоотойгоор, эсрэгээр нь буруутай харагдуулах гэсэн оролдлого гэж  ойлгож байгаа. Ямар ч ийм гэрээ байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв. Бүлгийн зүгээс энэхүү асуудлаар олон нийтэд бодит мэдээлэл хийх, асуудлыг нарийвчилж шалгуулах асуудлаар байр сууриа  илэрхийлэх, мэдээлэл хийхийг холбогдох гишүүдэд зөвлөв.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн  болзол, шаардлагыг хангаж нэр дэвшвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Түүнээс гадна, Засгийн газраас цар тахалтай тэмцэх хүрээнд УИХ-ын онцгой бүрэн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний төсөв мөнгийг хяналтгүй зарцуулж буй асуудал болон Уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдол мэдээлэл, тодруулга авч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд мэдээлэл, дүгнэлт танилцуулах ажлын хэсгүүдийг байгуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Төгөлдөр (23.250.92.230)
    Өнө эртний түүхтэй хоёр хөршөө ямархуу улсууд болохыг маш сайн мэдэх болохоор хэт их сүжрээд байлгүй дотроо бодолтой л амьдарцгаа оркуудаа! Тусгаар тогтнолоо хамгаална шүү яадаг ч байсан.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Лхагвасүрэн (104.227.93.221)
    Баярлалаа, Элчин сайд. Гуймхай мөртлөө голомхой гэж манайханд таарсан үг дээ. Хятад улс ковидын эсрэг эмнэлгийн багаж хэрэгсэл зэрэг зөндөө тусламж үзүүлж бгаа шт. Яавал илүү их хэмжээгээр нүүрс авах бүх л боломжийг олгож байгаа.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Батцэцэг (23.250.92.249)
    энэ одоо
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 6 цаг 6 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 7 цаг 22 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 7 цаг 23 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 7 цаг 26 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 7 цаг 28 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 7 цаг 33 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 7 цаг 34 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 9 цаг 28 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 9 цаг 29 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 9 цаг 31 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 9 цаг 38 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 9 цаг 42 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 9 цаг 43 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 9 цаг 54 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 11 цаг 11 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 11 цаг 27 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 11 цаг 31 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 11 цаг 33 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 11 цаг 34 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 11 цаг 41 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ
Top