x

О.Цогтгэрэл: АН аливаа гадны ямар нэгбайгууллагатай хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Энэ өдрийн мэнд хүргэе. Ардчилсан нам парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар Дөрөвдүгээр сарын 30-н буюу энэ баасан гаригаас эхэлж нэр дэвшилтийн үйл ажиллагаа явна. Ардчилсан намын дүрмээр эхлээд бүх гишүүдийн дунд сунгаа явна. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаад АН-ын дүрэм болон хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчид оролцох боломжтой. Үүний АН дараа нь Тавдугаар сарын 2-нд Их хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ танилцуулна. 

Мөн нэмэлт мэдээлэл өнөх шаардлага байгаа. Ардчилсан намын зүгээс АНУ-ын лобби ПиАр компанитай гэрээ хийсэн гэх асуудал сошил орчинд тарсан. АН-ын зүгээс аливаа гэрээ, хэлцлийг ямар нэгэн гадны байгууллагатай хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний хувьд ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй.

АН-ын дотоод маргаан маргааш дээд шүүхээр орж, эцэслэн шийдэгдэнэ. Бидний хувьд хамгийн олон гишүүд дэмжигчид сонгуульд оролцсон. Мөн энэ үйл ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн дүрмийн хүрээнд явагдсан байгаа. Нотлох баримт олон зүйлээ Дээд шүүхэд хүргүүлсэн учир тайван хүлээж байна. Дээд шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна. 

Дараагийн нэг зүйл бол өнөөгийн нөхцөл байдлыг хүн бүр мэдэж байгаа. Коронавируст цар тахлын эсрэг улс орон бүр өөр өөрийн арга хэмжээг авч байна. Энэ олон зүйлүүдийн дундаас манай төр засгийн эрх баригчид асуудлаа эрэмбэлэхгүйгээр ажиллаж, асар их боломж хохиролтой ажиллаж байна. Энгийн жишээ хэлэхэд вакцин гэдэг зүйлд ямар их өртөгийг төлж байгааг бид бүхэн харж байна. Энэ бол эрх баригчдын бодлогын алдаа юм.

Эцэст хэлэхэд Ардчилсан намын гишүүд та бүхэн парламент суудалтай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг хүсье" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.126.89.52)
    Гарын үсэг мөн л бнлээ шдээ тэгээд ч тулгатынх хүчинтэй н байхаа та бол шал худлаа хүн шдээ
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Гарын үсэг мөн л бнлээ шдээ тэгээд ч таны нам чинь хүчингүй шүү дээ тулгатынх жинхэнэ нь (202.126.89.52)
    Зочмн
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.179.8.166)
    чиний гарын үсэг мөн л бна лээ ш дэ
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • .., (192.82.76.176)
    Халхыг хаанчлах гээд байгаа дагз мөн үү?!
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Салаа (202.9.46.220)
    Уулан мундаг залуу даанч дээр луйварчид сандалаад суусан хэцүүдэндэээ толгой руу ташуурдуулах ухаантай бүр хэцүү ккккк
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.109.58)
    Ашгүй хуйвалдаанаар хол явахгүй ээ маргааш мааниа уншуулах ндэ
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.68.16)
    Цогтгэрэл, Туваан, Женко нар татан буугдах нөхцөлөө хангасан юм байна тийм үү?
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 11 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 22 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 45 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 10 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top