x

Х.Баттулга: МАН-ыг тарааснаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойргоос ангижирна

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах нөхцөл хуулиар бүрэн бүрдсэнийг нотолж дахин мэдэгдэл хийлээ. 

Тэрээр "МАН-ын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүй байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаанд миний улс орныхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй.

Нэр дэвших дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.

Монгол улсын төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг өөрийн үндэстэн, төрийн төлөө хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг зогсоохын төлөө ажиллах боломж хэмээн харж өргөсөн тангарагаа үл умартан үүргээ хэрэгжүүлж ирлээ.

Монгол улс өнөөдөр улстөр, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь МАН мөн. Ардчилсан шинэ хууль батлагдсанаас хойш 29 жилийн 21 жилд нь МАН дангаараа төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирдсан. Үр дүнд нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. МАН буруугаа бусад руу жихэх ямар ч эрх байхгүй.

МАН өнөөдөр тарах үндэслэлээ бүрэн хангасан. МАН-ын даргын зөвшөөрөлгүйгээр ҮАБЗ хуралдаж чадахаа больсон. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнэхээр удаа дараа ҮАБЗ-ын хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх нь өөрөө тэргүүлэн Монгол цэргийн холбоо гэх байгууллагыг байгуулж өөрийн намын бүтцээр аймаг, орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх засаг даргын болон төрийн байгууллагатай нэгтгэн зохион байгуулж байгаа нь цэрэгжсэн бүтэц үйл ажиллагаа болж буйг бүрэн нотолж байна. 

Монголчууд мөнх хөх тэнгэрийнхээ дээр улстөрийн намыг залах учиргүй. Монгол төрөө хамгаалах цаг иржээ.

МАН-ыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойрог, аалзны тор гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.9.46.222)
    Маш зоригтой зөв шийдвэр... Үндэсний эрх ашиг, ард түмний эрх ашиг эн тэргүүнд байх ёстой.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 7 цаг 28 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 8 цаг 45 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 8 цаг 46 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 8 цаг 48 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 8 цаг 50 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 8 цаг 55 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 8 цаг 56 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 10 цаг 50 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 10 цаг 51 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 10 цаг 54 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 11 цаг 0 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 11 цаг 4 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 11 цаг 6 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 11 цаг 16 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 12 цаг 33 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 12 цаг 49 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 12 цаг 53 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 цаг 55 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 12 цаг 57 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 13 цаг 3 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top