x

У.Хүрэлсүх МАН-аас явах уу? МАН У.Хүрэлсүхээс явах уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, ҮДШ-д хүргүүлээд хоёр хонов. Тус намыг "Үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан үйл ажиллагаа явуулж, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн, улс төрийн намыг цэргийн болон цэрэгжсэн хэлбэрт шилжүүлсэн" гэдэг үндэслэлээр тараах захирамж гаргасан байдаг. Захирамж гарсан орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчийн гаргасан уг захирамж нь "Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж байна" хэмээн үзэж, үүний эсрэг улс төрийн бүх намууд нэгдэж ажиллахыг уриалав. 

Гэвч улс төрийн бүх намуудаас ганц ХҮН үүнд нэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох асуудлыг УИХ-аас шаардаж ажиллахаа мэдэгджээ. Ингэхдээ, "Ерөнхийлөгчийн удаа дараагийн үйлдлүүдийг эрх баригчид хуулийн дагуу таслан зогсоохгүй нүд анин эвлэрч" байгаад МАН-ыг буруутгаж, "хуулийн дээгүүр алхаж, иргэдээ хагалан хуваах аливаа үйлдлийг ХҮН хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн билээ. Товчхондоо "Илүү чанга зодох байсан. Алаач, манайхаан" л гэж байгаа хэрэг.

Байгуулагдсан цагаасаа хойш /2011 он/ арав шахуу жил "гуравдагч хүчин" гэгдэж гудамжинд явсан ХҮНам арай гэж парламентад ганц суудал авмагцаа ах намын гутлыг өнгөлдөг алчуур болчихно чинээ хэн саналаа.

Сануулахад, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ-ын анхдугаар хуралдааныг  Төрийн ордонд зохион байгуулж, өөрөө тэргүүнээр нь сонгогдож байв. Үүгээр зогсохгүй холбооны салбар зөвлөлүүдийг бүх аймагт байгуулж, аймаг, дүүргийн намын дарга болон Засаг дарга нарыг тухайн шатны Цэргийн нэгдсэн холбооны дарга, удирдлагаар томилсон билээ. Улс төрийн намыг цэрэгжүүлэх буюу цэрэгжсэн намыг байгуулах ажил ингэж эхэлсэн. 

Харамсалтай нь тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар амжилт хүсч, илгээлт явуулсан байдаг юм. Илгээлтийг нь тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд өөрийн биеэр очиж, уншиж өгч байв. Магадгүй тэр үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зам өнөөдөр энэ хүрээд зам салах тухай бодож амжаагүй байх л даа.

Улс төрийн намын тухай хуулийн 23.2-р зүйлд "... шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол УДШ намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-т заасан хугацаанд улсын бүртгэлээс хасна" гэсэн байна. Тэгэхээр МАН-ын тараах буюу татан буулгах үндэслэл нь бүр хоёр жилийн өмнө бий болчихсон байсан гэсэн үг. Мөн хуульд зааснаар улс төрийн нам нь "намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр" үйл ажиллагаагаа зогсоох ёстой.

Гэвч эрх барьж байгаа намын эрх барих дээд байгууллага сайн дураараа тарах шийдвэр гаргана гэж байхгүй. Тиймээс үүний хариуцлагыг МАН хүлээх үү, У.Хүрэлсүх хүлээх үү? гэдэг л өнөөдрийн ярих яриа. 

Нэг зүйлийг сануулахад, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Монгол Цэргийн Нэгдсэн холбоог анх байгуулахдаа цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлаар эвлэлдэн нэгдэж байгуулсан. Өдгөө эргээд харахад улс төрөөс шууд хамааралтай буюу МАН-ын дарга ахлаад явж байна. Дүрмийн дагуу Ерөнхий сайд удирдах ёстой" гэж хэлсэн. Мэргэжлийн цэргийнхэн лав У.Хүрэлсүхийн тоглоомд оролцохгүй гэдгээ хэлж эхэллээ. Мэдээж ард нь Ерөнхийлөгч бий.

Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Цэргийн нэгдсэн холбооноос холдуулах, эсвэл МАН-аас У.Хүрэлсүхийг холдуулах ёстой гэсэн үг. Мэдээж орон нутагт тус холбооны салбар зөвлөлийг удирдаж байгаа бүх шатны намын дарга нартай нь хамт зайлуулах ёстой. Тэгж улс төрийн намыг цэрэгжүүлсэн буюу цэрэгжсэн намын тухай яриа алга болно.

Тиймээс Ерөнхийлөгчийн захирамжаар МАН-ыг тарааж чадахгүй ч гэлээ МАН-аас У.Хүрэлсүхийг явуулах шалтгаан болж мэдэх юм...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.21.108.61)
    Тэр үеийн тэтгэвэрт гарсан байсан, Женко өөрийн сургуулийн захирал байсан хурандаа Ц.Тогоог ЦНХ-г зохион байгуулахаар Хүрэлсүхийн дэргэд ажиллуулсан. Угийн үе үеийн Ерөнхийлөгчийн нөөлгөнд явж генерал болсон ньТогоог хожим нь шаардлагатай үед ашиглахаар ЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллуулсан. Өнөөдөр цаг нь болж "шатрын" нүүдэлээ амжилттай хийж МАН-ыг самрах ажиллагаа явуулллаа.
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.190.189)
    мантарна
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.75.81)
    ХҮН нам МАН-ийн салбар нам юм байна. Баттулга ерөнхийлөгч илгээлт явуулах тэр үед аймаг бүрт монгол цэргийн нэгдсэн холбооны салбар зөвлөлийг МАН-ын аймгийн засаг дарга байгуулж удирдана гэж төсөөлөөгүй биз. Хүрэлсүх 2000.7.1 нд холбооны даргаа өглөө ч гэсэн Аймаг дүүрэг дэх намын дарга нар удирдсан салбар нь байсаар байх юм бол цэрэгжсэн байна гэдэг ойлголт хэвээрээ биш үү.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.26.84)
    Бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо өнөөдөр мэдэгдэл хийхдээ У.Хүрэлсүхийг 2020.7.01 нд холбооны ажлаа өгсөн гэж мэдэгдлээ. Гэлээ ч цэрэгжсэн нам нь хэвээрээ юу?
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.41.1)
    Хүрэлсүх намаа самраад Улсыг самраад байна Намаас энэ хүнииг явуулж намаа авраач
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Ш.Баярсайхан (203.91.115.55)
    хааа ха ха ёстой тэнэг мэдээлэл байна. Яагаад ийм тэнэг байна аа
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • g (64.119.18.166)
    https://www.facebook.com/100003248540784/posts/3866792236772356/?_rdc=1&_rdr
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 8 цаг 41 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 9 цаг 57 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 9 цаг 58 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 10 цаг 1 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 10 цаг 3 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 10 цаг 8 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 10 цаг 9 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 12 цаг 3 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 12 цаг 4 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 12 цаг 6 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 12 цаг 13 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 12 цаг 17 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 12 цаг 18 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 12 цаг 29 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 13 цаг 46 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 14 цаг 2 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 14 цаг 6 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 14 цаг 8 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 14 цаг 9 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 14 цаг 16 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top