x

Ц.Нямдорж сайдыг 20.000, Засгийн газрын авто баазыг 500.000 төгрөгөөр торгожээ

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, аюулгүйн бүсээ зүүлгүй, хуурамч дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон тухай бичлэг болон мэдээлэл  өнгөрөгч баасан гаригт нийгмийн сүлжээгээр цацагдсан билээ. Түүний унаж явсан Лексус 570 маркийн автомашинд зүүсэн УБҮ 0052 улсын дугаар нь Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smart.car.mn сайтаас эх сурвалж болгон "Land Cruiser 200" автомашиных болохыг үзүүлсэн.

Гэвч уг мэдээлэл цацагдсанаас хойш гурав хоногийн дараа буюу өчигдөр тус сайтын мэдээллийг өөрчилж, 0052 УБҮ улсын дугаарыг Lexus 570 маркийн машинд олгосон хэмээн мэдээлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн унаж явсан машины дугаарын бүртгэл солигдсон буюу андуурагдсан асуудалд Засгийн газрын авто баазад хариуцлага хүлээлгэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас тус баазад Зөрчлийн тухай хуулийн 500 мянган төгрөгөөр торгосон байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.13-т "Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу тус байгууллагад торгууль ногдуулсан гэв. 

Харин суудлын бүсээ зүйлгүй хөдөлгөөнд оролцсон Ц.Нямдорж сайдыг 20 мянган төгрөгөөр торгожээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.21.21)
    Хандлага ийм байна.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 8 цаг 40 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 9 цаг 57 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 9 цаг 58 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 10 цаг 0 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 10 цаг 2 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 10 цаг 7 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 10 цаг 8 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 12 цаг 3 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 12 цаг 4 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 12 цаг 6 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 12 цаг 12 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 12 цаг 16 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 12 цаг 18 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 12 цаг 28 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 13 цаг 45 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 14 цаг 1 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 14 цаг 6 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 14 цаг 8 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 14 цаг 9 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 14 цаг 15 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top