x

АН: Оюутолгойн асуудалд Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавина

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонслоо.

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах талаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонго, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий УИХ-ын түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон түр хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар ирж мэдээлэл танилцууллаа. Мэдээллийн дараа гишүүд дараах байдлаар үг хэлж, асуулт асуув.

Мэдээллээр Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулахтай холбоотойгоор 2009 онд гэрээ хийсэн, 2015 онд далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан зэрэгтэй холбоотойгоор Оюутолгой төслөөс Монгол Улсад орох ашиг буурч, өр хуримтлагдаж байгаа талаар болон одоо гэрээг сайжруулах талаарх түр хороо болон Засгийн газрын байр суурийн талаар танилцууллаа.

Мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ ажлын хэсэгт гэрээ хэлэлцээр хийх мэргэжлийн хүн орж ажиллаж байгаа юу. Туршлагатай гадаадын зөвлөх компанийн үйлчилгээ авч байгаа юу. Ямар нэг байдлаар авлига авсан өгсөн, авлигатай холбогдсон асуудал байна уу. Байвал гэрээ цуцлагдах боломжтой гэж ойлгож байгаа. Дэлхий дахинд одоогоор 25 сая тонн зэсийн эрэлт байна. Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой цаашид нэмэгдэнэ. Тэгэхээр төслийн үр ашиг өгөөжийг ирээдүйд хүртэх боломжтой.

Гэхдээ нөгөө талаас бид хөрөнгө оруулагчидтай нэг завинд хамт суусан гэдгээ ойлгох ёстой. Тиймээс нуухыг авах гээд нүдийг нь сохлох вий. Эрсдэлээ зөв тооцоорой. Та бүхэн гаднын зөвлөх компанийнхаа үйлчилгээг үнэгүй авч байгаа гэсэн. Үнэгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Төлбөрийг нь төлөөд улс орныхоо хүртэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаарай.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Оюутолгой төсөл хөрөнгө оруулалт биш зүгээр зээлийн гэрээ юм биш үү. Өрмийг нь аваад хусмыг нь өгдөг гэдэг бол Монгол Улсад хусам ч өгөхөөргүй байдал үүсээд байна. Энэ асуудалд бид улс орныхоо эрх ашгийн төлөө улс төржихгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Монголчууд өөрсдийгөө ядуу гэж доош хийж явсаар байгаад гаднынхныг давруулсан. Хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, хөрөнгө оруулалтын гэдэг нэрийн доор луйврын гэрээ болсон гэдгийг захын хүн ойлгож байгаа. Тиймээс энэ алдааг засахын төлөө ажлын хэсэг эх оронч байдлаар, түүхэнд үлдэх ажил хийж байгаагаа ухамсарлаж ажиллаарай.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Жижиг хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс эрх ашгаа хамгаалах гээд яваад байхад баялгаа ашиглуулж байгаа Монгол Улс яагаад өөрсдийнхөө төлөө явахгүй байна вэ. Улсынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө явах хэрэгтэй байна. Оюутолгойн гэрээнд асуудал байгааг мэдэж байгаа ч тэдний талаас тавьсан өгөөшийг бид үмхэж аваад, тавьсан мэхэнд нь унаад байх шиг харагдаад байна. Жишээ нь, саяхан иргэн бүртээ 300 мянган төгрөг хуваагаад өгчихлөө. Ер нь цаашид санхүүгийн модель дээр тохирсон зүйл байна уу.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө улс орнууд маш их хүч, цаг хугацаа зарцуулж хөрөнгө оруулагч олдог. Мега төслүүд ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд сайн тал олон. Харин Оюутолгой төслийн хувьд засч залруулах зүйл байгаа. Гэрээ анхнаасаа буруу болсон. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хүчин зүйл байдаг ч анхны хөрөнгө оруулалтынхаа дүнг байнга өсгөж байна. ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж байгаа хүмүүс дуугардаггүй. Энэ гэрээг цуцалж, болих биш гэрээ сайжруулаад засаад явах ёстой гэсэн байр суурийг би баримталдаг. Баялгийн эзэн нь ийм байдалтай байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Оюутолгойд Монгол Улсыг төлөөлдөг гурван хүн юу хийдэг юм бэ? Засгийн газрыг мэдээллээр хангаж байсан уу. Хэрвээ хангалттай ажиллаж чаддаггүй юм бол энэ гурван хүнийг солих хэрэгтэй. Оюутолгойгоос Монголчууд 30 жилийн дараа ашиг хүртэнэ гэж байна. Энэ хооронд хамаг алт, зэсийг маань ухаад дуусгачихаар юм байна. Баялгийн эзэн ашиг хүртэж чадахгүй байхад компани хөрөнгө оруулалтаа, зардлаа өсгөөд байгааг юу гэж ойлгох вэ. Түүнээс гадна аж ахуйн нэгжийн хуримтлагдсан алдагдлыг сүүлийн 4 жилээр тооцон шилжүүлж дараах ашгаас нөхөж тооцож болдог татварын хуультай. Гэтэл хуримтлагдсан алдагдал нь 4.3 тэрбум төгрөг, шилжүүлж тооцохоор тэрбум ам.долларын алдагдлыг дараа ашгаасаа төлөх нь. Энэ байдлаар зардлаа нэмээд ашгаа бууруулаад байхаар Монгол тал ашиг авах асуудал бүр хүндэрч байна  гэх зэргээр асуудлыг лавлаж, тодруулга хийсний дараа байр сууриа илэрхийлэв.

Оюутолгой төсөл бол Монголын эдийн засгийн гол хөшүүргийн нэг учраас бид Монгол Улсад ирэх үр өгөөж, ашгийг сайжруулах талд улс төржихгүйгээр хамтран ажиллах ёстой гэдгээ гишүүд илэрхийллээ.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дэгдэлт хяналтаас гарч, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн гэж үзэв. Мөн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг тус тус хэлэлцэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 8 цаг 40 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 9 цаг 56 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 9 цаг 58 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 10 цаг 0 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 10 цаг 2 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 10 цаг 7 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 10 цаг 8 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 12 цаг 2 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 12 цаг 3 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 12 цаг 5 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 12 цаг 12 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 12 цаг 16 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 12 цаг 18 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 12 цаг 28 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 13 цаг 45 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 14 цаг 1 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 14 цаг 5 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 14 цаг 7 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 14 цаг 9 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 14 цаг 15 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top