x

М.Тулгат: Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг хуульд тусгах талаар АН ажиллаж байгаа

Ардчилсан Намаас долоо хоног бүр хүргэдэг 4/11 мэдээллийн цагт тус намын дарга М.Тулгат, намын генсек Ч.Өнөрбаяр нар хүний эрхийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг зогсоох #МeToo хөдөлгөөний талаарх байр сууриа илэрхийллээ. 

Ардчилсан намын дарга М.Тулгат "Сүүлийн үед хүчирхийллийн эсрэг МeToo хөдөлгөөн нийгэм даяар өрнөж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүн холбогдсон асуудал бий. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутан гэж үзэж болохгүй гэсэн байр суурь дээр АН зогсоно. Гэхдээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүн ч бай хэн ч гэсэн хууль шүүхээр шалгуулж гэм буруугаа тогтоолгох хэрэгтэй. Хуулийн байгууллага ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр үнэн зөвийг тогтооно гэдэгт найдаж байна.

Ардчилсан Нам хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ажиллаж ирсэн. Жишээлбэл, 2015 онд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн 12.4-д ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудалд эрүүгийн хариуцлага тооцох заалт хуульд оруулж байсан. Гэтэл 2017 онд МАН сонгуулиар ялсаны дараа энэ заалтыг хассан.

Тиймээс өнөөдөр бэлгийн дарамт үзүүлж буй этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй, зөрчлийн хариуцлага хүлээдэг. Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг хуульд тусгах талаар АН ажиллаж байгаа. Манай улсад хохирогч өөрөө хохироод үлдэх тохиолдол байна. Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 79.6 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамтыг ноцтойгоор мэдэрдэг гэж хариулсан. Үүнд бид маш их эмзэглэж байна" гэлээ.

Харин Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр УИХ-ын гишүүд гэмт хэрэгт шалгагдаад, нийтийн зүгээс хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа тохиолдолд иргэний хувьд шалгагдах ёстой. Заавал Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийн түдгэлзүүлэх асуудал тавьдаг байх шаардлагагүй баймаар байгаа юм. Хуулийн байгууллагаар чирүүлээд, гулдчуулаад шалгуулдаг байх ёсгүй.

Гэм буруугүй бол УИХ-ын гишүүд яагаад өөрсдөө бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулаад ороод ирж болохгүй гэж. Бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэдэг нь өнөөдөр УИХ-ын ажлаасаа болино гэсэн үг биш шүү дээ. Халдашгүй байдлаасаа түдгэлзээд бүрэн шалгуулчаад, үнэхээр гэм буруугүй байвал буцаад ажилдаа орох боломж нь байна. Энэ соёл руу яагаад явж болохгүй байгаа юм бэ.

Өмнө ч АН улстөрийн өндөр албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн төслийг өргөн барьж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг АН өргөн барьж байсан. Мэдээж сайжруулах зүйлүүд байгаа. Цаашид хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлээс ангид байх тал дээр АН байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Бид болж байсан үйл явдлууд дээр таг дуугүй явж ирсэн алдаа бий. Энэ алдааг цаашид давтаж болохгүй гэж харж байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 9 цаг 52 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 11 цаг 8 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 11 цаг 9 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 11 цаг 12 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 11 цаг 13 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 11 цаг 19 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 11 цаг 19 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 13 цаг 14 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 13 цаг 15 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 13 цаг 17 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 13 цаг 24 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 13 цаг 27 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 13 цаг 29 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 13 цаг 39 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 14 цаг 56 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 15 цаг 13 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 15 цаг 17 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 15 цаг 19 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 15 цаг 20 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 15 цаг 27 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top