x

"Хулганын хавханд үнэгүй бяслаг байдаггүй" хэмээсэн иргэн бүрийн 300 мянга

Иргэдийн гар дээр өгсөн 300 мянга гурав хоногийн дотор дуусч, залгаад вакцины эрэл хайгуул эхэллээ. Хөл хорио эхлэхтэй зэрэгцэн /2021.04.09-ний орой/ зарласан "Вакцинжуулалтыг зогсоолоо" гэдэг үг цэлмэг тэнгэрээс цахилгаан цахихтай адилхан болсон биз ээ. Тэгээд тэрийгээ хэрхэх яахыг нь харж, тестелж байгаад хоёр хоногийн дараа "Зөвхөн 60-аас дээш насныхныг вакцинжуулна"...  Хулганы хавханд хэзээ ч үнэгүй бяслаг байдаггүй юмаа гэж эс хэллүү. 

Уг нь бол вакцинаар тасалж байгаад нийтээр нь алах гээд байгаа ч юм биш байх л даа. Зүгээр л вакцин нь байхгүй. Хийгээд өгье гэсэн ч байхгүй. Нөгөө Хүрэлсүхийн Засгийн газрын үед хандивлагчдаас гуйгаад, нуугаад л жил тойрон явсан 50 сая долларын санхүүжилт чинь /өөрсдөө болохоор таван их наядаар тансаглачихсан/ дөнгөж хоёр сарын өмнө л Дэлхийн банкнаас батлагдсан шүү дээ. "Бид л оролцохгүй бол аргагүй энэ улс сүйрэх юм байна" гэсний үндсэн дээр энэ мөнгийг манайд өгсөн байх.

Тэрнээс бусад бүх вакцинууд хандиваар буюу гуйлгаар орж ирж байгаа. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэдэг болохоор нөгөө хүн алга тэнийх хүртэл бид бөхийсөөр л байх болно. Ядаж байхад бөхөлзөн барин жаахан юм салгангуутаа буруу хараад мартчихна аа, нөгөөдүүл чинь. "Монголын Гадаад хэргийн яам вакцинаа хүлээж авчихаад хандивлагч орнуудын нэрийг дурьдсангүй" гээд Европын холбоо бөөн гомдол болоо биз дээ. 

Шадар сайдын /УОК-ийн дарга/ хэвлэлийн төлөөлөгч энэ тухай "Коронавирусийн эсрэг вакцины татан авалт дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн нэмэгдэнэ. Халдварын тархалт нэмэгдэж өдөрт 600-800 орчим бүртгэгдэж байгаа нь том эрсдэл. Халдварын тархалт буурсны дараа дархлаажуулалт хийгдээд явах боломжтой" гэж. 

Өөрөөр хэлбэл, "вакцин байхгүй, байсан ч хийхгүй. Тийм болохоор дуугай гэртээ дүмбийгээд хөл хориогоо дуусга. Эхлээд вакцин нь ирээтхэг. Тэрний дараа бас юу ч болоо билээ" л гэж байна. Ямар ч хамаагүй аргаар цаг цаг хожих л гэсэн санаа байх л даа. Хүнээр бол "Вакцины хоёр дахь тунгаа эхлэхгүй бол эхний хийлгэсэн вакцин маань үр дүнгүй шатах гээд байна. Вакцинаа хангалттай татаж авсны дараа эхний тунгаа үргэлжлүүлье" гэсэн үг байх. Тэрийгээ даанч аягүй муухай ойлгомжгүй, морзын дохио шиг хэлээр дамжуулдаг. 

Дээр нь Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь хоёр тийшээ суучихсан юм дагуу. Коронавирустай үнэхээр тэмцэх гэж байгаа бол Ерөнхий сайд нь удирдлагыг гартаа ав аа. УОК, НОК гэсэн байнгын үйл ажиллагаагүй, доороо бүтэцгүй нэгжээр удирдуулаад коронавирусыг ялна гэж байхгүй шүү гээд мэргэжлийн зарим хүмүүс бүр эхнээс нь л хэлээд байсан. Ядаж л ЭМЯ нэг шийдвэр гаргаад, тэрийгээ УОК-оор оруулаад, тэр нь цаашаа Засгийн газрын хуралдаан дээр танилцуулагдсаны дараа батлагддаг тийм балай завхарсан, цаг хугацаа, хүч нөөц барсан ажил байж болохгүй шүү дээ.

Даанч манай Ерөнхий сайд нарын нэг нь ч үүнийг сонсоогүй. Одоо тэгээд Онцгой комисс, Засгийн газар хоёр нь өөд өөдөөсөө духаараа хараад суучихсан юм шиг л ойлгогдож байна. Ерөнхий сайд нь мөнгө тараагаал, Шадар сайд нь вакцинаа таслаал...

Тэгээд хэрвээ вакцин тасалдсан нь С.Амарсайхантай холбоотой юм бол түүнийгээ зүгээр л зайлуулчих л даа. Тэрийгээ заавал өөр хүмүүсээр батлуулж, хогийн тантан болгох гээд хүлээгээд суух шаардлага юу байна?

Б.ЗАЯА   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 12 цаг 7 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 13 цаг 23 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 13 цаг 25 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 13 цаг 27 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 13 цаг 29 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 13 цаг 34 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 13 цаг 35 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 15 цаг 29 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 15 цаг 30 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 15 цаг 32 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 15 цаг 39 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 15 цаг 43 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 15 цаг 45 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 15 цаг 55 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 17 цаг 12 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 17 цаг 28 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 17 цаг 32 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 17 цаг 34 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 17 цаг 36 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 17 цаг 42 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top