x

Хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 106 хэргийг шалгаж эхэллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн парламент хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг сайжруулах, шүүхийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Үүний дагуу УИХ-ын даргын 2021 оны 28 тоот захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Уг ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.04.09) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхий албан хаагчид Алтанбулаг боомтоор их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэх асуудал болон нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгээс дээрх асуудлуудыг хэрхэн шалгаж буй талаар мэдээлэл авахаар 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус албан бичиг хүргүүлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий өмгөөлөгч, шүүгчтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг шалгаж, харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн тухай хариуг Улсын ерөнхий прокурорын газраас 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 1/1790 тоот албан бичгээр ирүүлсэн байна. Түүнчлэн прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарч, мөрдөх байгууллагад шалгагдаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 20 хэрэг, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянан шалгаж эхэлсэн байна.

Мөн Тагнуулын ерөнхий газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудын асуудлаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бол Цагдаагийн ерөнхий газраас нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлыг шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн талаар хариу мэдэгджээ.

"Нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны талаар иргэдээс өргөдөл, гомдол, мэдээллүүд УИХ-д ирж байна. Хэн нэгнийг яллаж, буруутгахыг урьтал болгоогүй. Гагцхүү нөхцөл байдлыг үнэн зөвөөр шалгаж, хууль бус үйл ажиллагаа байгаа бол хариуцлага тооцдог байхыг шаардаж байгаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Цаашид эдгээр хэргүүд замхрахгүй байх, хэрэгсэхгүй болохгүй байх, хэргийн үнэн зөвийг бодитоор тогтоох асуудалд хяналт тавьж ажиллана. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах процессын үйл ажиллагаанд бид оролцохгүй. Шаардлагатай гэж үзвэл эдгээр хэргийг шалгаж буй асуудлаар УИХ дээр сонсгол хийнэ" хэмээн ажлын хэсгийн гишүүд хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 12 цаг 6 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 13 цаг 22 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 13 цаг 24 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 13 цаг 26 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 13 цаг 28 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 13 цаг 33 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 13 цаг 34 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 15 цаг 28 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 15 цаг 29 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 15 цаг 32 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 15 цаг 38 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 15 цаг 42 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 15 цаг 44 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 15 цаг 54 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 17 цаг 11 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 17 цаг 27 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 17 цаг 31 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 17 цаг 33 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 17 цаг 35 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 17 цаг 41 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top