x

АН бүлэг: 10 их наядын төлөвлөгөө “аюул” дагуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 

Үүнд:

  • Коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, Улсын онцгой комиссын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаны хүмүүсийн танилцуулга;
  • Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийн талаар;
  • Засгийн газраас хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөний талаар хэлэлцлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УОК, НОК-ийн холбогдох төлөөллөөс хүрэлцэн ирж мэдээлэл хийлээ.

Шадар сайд коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн асуултад хариуллаа.

Мэдээллийн төгсгөлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлж, санал бодлоо илэрхийллээ.

Тухайлбал:

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээ хоорондоо харилцан уялдаатай. Ковидын шинжилгээ, PCR-ын аппаратыг аймаг бүрт яаралтай суурилуулах шаардлагатай. Үүнтэй эдийн засаг, хүнсний нийлүүлэлт, түүний тасалдалгүй байх зэрэг ажлууд холбоотой. Энэ хаврын нөөцийн махны нийлүүлэлтийг зүүн гурван аймгаас голчлон нийлүүлнэ. Гэтэл цар тахлын халдварын тархалт, түүнийг шинжилж, илрүүлэх, голомтыг нь тогтоох, хумих зэрэг арга хэмжээ хийгдэхгүй бол хатуу хөл хорио тогтоох шаардлага үүснэ. Үүнээс хамаарч махны нийлүүлэлт тасрах зэрэг сөрөг үр дагавар гарна. Үүнд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Цар тахлын нөлөөлөөс хамаарч хил гааль дээр асуудал үүслээ. Үүнээс болоод эдийн засгийн гол эргэлтийг бий болгодог уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс экспорт саатаж байна. Өдөрт хэдэн мянгаар хил нэвтрүүлэх боломжтой нүүрсний экспорт дөнгөж 30-хан машин гарч байна. Үүнээс хамаарч хоногт таван сая ам.долларын экспортын орлого алдаж байна. Хил дээрх энэ нөхцөл байдал авлига, хээл хахууль дагуулдаг. Үүнд онцгой анхаарах шаардлагатай" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Цар тахалтай тэмцэх ажилд хоёр жилийн турш, Засгийн газар дамнуулан улсын төсвөөс 5.1 их наяд төгрөг, мөн олон улсын зээл тусламжаар олон зуун сая ам.долларын санхүүжилт авчихаад өнөөдөр дөнгөж 13-хан аймагт PCR шинжилгээний төхөөрөмж суурилуулсан нь тун чамлахаар үзүүлэлт. Тэгээд өнөөдөр тендер дөнгөж зарлаж байгаа, шинжилгээ хийх зүйлсийг нийлүүлэх асуудал дээр УОК болон ЭМЯ өөр өөр мэдээлэлтэй нь асуудалтай байна. УИХ-д 62 гишүүнтэй хэт олонхи байж цар тахлын үед хамгийн чухал асуудал болох шинжилгээний төхөөрөмж, урвалж зүйлсээ тасралтгүй нийлүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж байгаадаа анхаарал хандуулах шаардлагатай. Дөрөвдүгээр сарын 15-аас шийднэ гэж хойш тавьж суух цаг байхгүй гэдгийг анхааруулъя" гэлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар тэр чигтээ цар тахлын голомт болчихлоо. Халдвар аваагүй дүүрэг, хороо бараг л үлдээгүй гэж та бүхэн мэдээлэлдээ дурдлаа. Сүүлийн үед тархалт огцом нэмэгдэж, өнөөдрийн байдлаар ганц хоногт 602 хүнээс халдвар илэрч, мөн коронавирусний халдвараас шалтгаалж хүн нэмж нас баржээ. Үүнийг Нийслэлийн онцгой комиссын буруу шийдвэр, ялангуяа сонгууль дөхөж олон нийтэд таалагдах гэсэн, сошиал нөлөөнд хэт автсан НОК-ын удирдлагын буруу шийдвэр гэж үзэж байна. Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа аврах аль нэгийг нь сонгох бус, аль зохистой байдлаар шийдвэр гаргах нь чухал гэсэн байр суурь илэрхийлж, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Үндсэн Хуулийн Цэц /ҮХЦ/-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Ерөнхийлөгчийн хоригт, ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нар нэг өдөр, ижил тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь ч нэгэн зэрэг дуусгавар болсон.

Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон. Нэр дэвшигчийн хэнийх нь оронд санал болгосноо нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулах нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байгаа тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурджээ. Түүнчлэн эцэг хууль гэгдэх Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ҮХЦ-ийн бүрэлдэхүүнийг хууль зүйн аливаа зөрчил, маргаангүй томилж, чөлөөлөх нь эрх бүхий байгууллагын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Тиймээс энэ үүргээ биелүүлэхийг УИХ-д шаардаж буйгаа илэрхийлсэн байна. Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, ҮХЦ үүссэн маргааныг шийдвэрлэсэн шийдвэрээ албажуулж чадахгүйд хүрлээ.

Нийгэм нэг намын дарангуйллын системд алгуур боловч тууштай шилжиж байна. Үүнээс гадна Хууль зүйн байнгын хороогоор Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй. УИХ-ын нэгдсэн чуулганаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Мөн эрх баригчид хуульд өөрчлөлт оруулах замаар Авлигатай тэмцэх газар, шүүхийг нөлөөндөө оруулж эхэлсэн. Одоо ҮХЦ-ийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж байгаа нь монголын ардчилалд ноцтой аюул учруулна" гэдгийг онцоллоо.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр инфляц хөөрөгдөж, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэл байгааг дахин илэрхийлсэн юм.

Мөн эдийн засагт аюул дагуулах эрсдэлтэй талаар ярилцав.

Түүнээс гадна 10 их наяд төгрөгийн хөтөлбөр нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчин, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл гэж дүгнэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох гол үйл явдлууд 15 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 18 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 23 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 25 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 27 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 30 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 9 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 14 цаг 40 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 14 цаг 58 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 15 цаг 57 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 15 цаг 58 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 16 цаг 0 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 16 цаг 2 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилов 16 цаг 7 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 16 цаг 8 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 18 цаг 3 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 18 цаг 4 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 18 цаг 6 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 18 цаг 12 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 18 цаг 16 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top