x

Ц.Оюундарь: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааг энэ сарын 30-нд зарлана

Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгат болон намын дэд дарга Ц.Оюундарь нар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгат "Ардчилсан намын дүрэмд төрийн сонгуулиар хариуцлага хүлээж, намын дарга огцорч, аль нэг дэд даргадаа тамгаа түр хадгалуулна хэмээсэн байдаг. Үүний дагуу С.Эрдэнэ дарга тамгаа дэд дарга Ц.Туваанд шилжүүлсэн. Мөн наймдугаар сарын 23-нд намын даргын сунгааг зарласан. Мөн Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг эхлүүлсэн. Тамга хүлээн авсан Ц.Туваан бүх товлосон зүйлийг хойшлуулж, цуцалж, өөрийнхөөрөө шийдсэн. Энэ үед албан ёсны бүртгэлтэй намын даргын хувьд өөр эрх ашиг үйлчилж байна гэж үзэн нөхцөл байдлыг хүлээж авахгүй гэсэн. Намын сунгаа ямар нэг зөрчилгүй явагдаж дууслаа. Процессын дагуу Үндэсний бодлогын хороонд өнөөдөр энэ асуудлыг оруулж, ҮБХ-оор товлох Их хурлаараа намын шинэ даргыг ёсчлон батламжлах юм. Ийнхүү батламжилснаа Дээд шүүхэд бүртгүүлнэ. Процессын дагуу явагдсан учир Дээд шүүх бүртгэхгүй гэх үндэслэл байхгүй. Ямар ч эргэлзээ байхгүй гэсэн үг" гэлээ.

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь "Дөрөвдүгээр сарын 30-наас Тавдугаар сарын 2-ны хооронд сонгуульд оролцох нам нэр дэвшигчээ тодруулж, зарлах үүрэгтэй. Түүнээс наана нэр дэвшигчийн тухай албан ёсны байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой. Ардчилсан нам нэр дэвшихийг хүсэж буйгаа илэрхийлсэн нэр дэвшигчдийн дунд сунгааг Дөрөвдүгээр сарын 30-нд зарлана. Гурван хоногт цахимаар сунгааг хийж, гарч ирсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хэмээн зарлана. Хувь хүмүүс сунгаанд оролцохоо илэрхийлж болно, харин намаас албан ёсны байр суурь илэрхийлэхгүй. Хуулийн хугацаанд багтан нэр дэвшигчээ тодруулах, тэрхүү нэр дэвшигч нь намын дүрмийн дагуу тодорсон байх гэсэн хоёр хайчин дунд бид нэр дэвшигчээ тодруулах ёстой. Цахим сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ гаргахад томоохон түлхэц болсон" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Namiin gishuun (202.55.182.26)
    Namiin darga Tulgat Erunkhiilugchid ner devshigch Battulga tegeed niil
    2021 оны 04 сарын 04 | Хариулах
  • Жүки (203.91.115.56)
    ЭРДЭНЭЭС БОЛЖ АН УДАА ДАРАА СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ОДОО ХОЁР ХУВААГДАЖ ШИВШИГ БОЛЖ БАЙНА НОВШОО ЗАЙЛААЧ ЭЭ
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
    • Донадо
      Эрдэнээс болж ялагдсан юм биш .намын шинэчлэгч гэж хагарал гаргасан овилгогүй хоосон хонгил яригчид хийрхэгчид шударгын баг өмссөн улс төрийн янханууд панзчид популист зүсэн бүрийн хоосон эх орончид жүжиглэн тоглогчид троллуудаас болж ялагдсан
      2021 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.161.100)
    Huul bus yum hiihee boli Oyungerel yun erenhiilogchid ner dewshiheer zarlaj baina geed baisan am ajil chin zorood baina dvrmeeree baih heregtei
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • дондог (192.82.75.203)
    туваан гэдэг бууны нохой ичмээр юмаа.
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.114)
    Tamga temdgee shiljvvlsen baij yagaad dahiad tamga temdegtei bolchihwoo ehleed Tuwaandaa huuramch tamga ogson yum uu ard irged namiin chin bvh gishvvd vvregt ajillaasaa choloologdoj tamga temdgee vvreg gvitsetgegch Tuwaand shiljvvlen ogohiig eh oron dayr tselewizeer harsan shvvdee odoo yund ni vhen hatan.hudlaa sandal shiree tamga temdegiin hervvl hiigeed baina Oyundaria chi hezee bas ymar darga bolson yum be 30 jiliin tvvhtei namaa ood ni tatahiin orond bvv hagaralduulaach sorog hvchind bvv.hudaldaach !!!
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • АН -ын олон мянган гишүүд дэмжигчд (103.26.194.100)
    Урвагч С.ЭРДЭНЭ МАН-д урваж АН-ыг шалбаагт унагаж байна. С.ЭРДЭНЭ АН-ыг төлөөлөх эрх БАЙХГҮЙ.
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
    • Эрдэнэ хэзээ ч чам шиг урвахгүй
      2021 оны 04 сарын 01
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох гол үйл явдлууд 11 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 14 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 19 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 20 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 22 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 26 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 5 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 14 цаг 36 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 14 цаг 54 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 15 цаг 52 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 15 цаг 54 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 15 цаг 56 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 15 цаг 58 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилов 16 цаг 3 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 16 цаг 4 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 17 цаг 58 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 17 цаг 59 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 18 цаг 2 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 18 цаг 8 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 18 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top