x

ШЕЗ-ийн болон шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар Хууль зүйн байнгын хорооны дарга уг Ажлын хэсгийг ахлах нь хууль зөрчих тул Ажлын хэсгийн ахлагчаар Байнгын хорооны дарга бус УИХ-ын гишүүнийг томилох тухай горимын санал хэлж байв.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт уг Ажлын хэсгийг ахлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

УИХ-ын  гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт Ажлын хэсгийг “УИХ-ын гишүүн ахлана” гэж заасан, мөн УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийн ахлагчийг томилсон тул санал хураалт явуулахгүй гэсэн тайлбар хийв. 

Ингээд Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын болон Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа.

Үүнд:

  • УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн,

  • УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж,

  • Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд,

  • ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж,

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул,

  • МӨХ-ны дэд ерөнхийлөгч М.Баасанбат,

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал,

  • “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах тухай гишүүн тус бүрээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан.

Харин нэр дэвшигч Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийг дэмжээгүй болно.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг аваагүй бол санал болгох эрх бүхий байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлнэ” гэж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасан.

Иймд Монголын Хуульчдын холбооноос ажлын хэсгийн гишүүнд санал болгох төлөөллийг Байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болгов. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэн.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдөрийн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүдээс гарсан горимын саналын дагуу Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй ба Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлагдсан.

Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилохыг гишүүд дэмжснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох гол үйл явдлууд 1 цаг 22 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 1 цаг 24 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 1 цаг 30 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 1 цаг 31 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 1 цаг 33 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 1 цаг 36 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 15 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 15 цаг 47 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 16 цаг 5 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 17 цаг 3 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 17 цаг 4 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 17 цаг 7 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 17 цаг 9 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилов 17 цаг 14 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 17 цаг 15 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 19 цаг 9 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 19 цаг 10 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 19 цаг 12 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 19 цаг 19 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 19 цаг 22 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top