x

Ялалт байгуулсан М.Тулгатыг АН-ын Их хурлаар батламжилна

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын даргын сонгуулийн үр дүнгийн талаар болон хоёр тусдаа явагдсан энэ хоёр санал хураалтын ялгаа, зөрчил байсан эсэх талаар мэдээлэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Цахим сонгууль амжилттай явагдсан. Үүнд ямар нэг зөрчил үүсээгүй. Таван хүн нэр дэвшсэнээс хамгийн олон саналыг М.Тулгат авч, шинэ даргын сонгуульд ялсан. Үндсэн дүрмийн дагуу хамгийн олон санал авсан хүн намын Их хурлаар орж, ёсчлон батламжлагдах юм. Намын их хурлыг Тавдугаар сарын 2-нд зарласан. 

Энэ удаад цахим болон цаасан сонгуулийн ихээхэн ялгааг харууллаа. Цаасан сонгуульд 1 тэрбум 400 сая төгрөгийн зардал гаргасан гэж мэдээлсэн. Харин цахим сонгуулийн зардалд 140 орчим сая төгрөг зарцууллаа. 

Ардчилсан нам бол нэгдмэл нэг нам. Дүрмийн бус үйлдэл, дүрмийн бус сонгууль хийж, намын нэр хүндийг унагаасан хүмүүст үндсэн дүрмийн дагуу хариуцлага тооцох болно. 

Цаасан сонгуулийн үр дүнд 70 орчим мянган хүн саналаа өгсөн гэсэн мэдээлэлтэй байна. Намын дотоодод болж буй сонгууль учир үүнд дотоод хяналт хийхэд нэлээд зөрчил гарсан. Гуравдугаар сарын 28-нд улсын хэмжээнд 12 аймагт хөл хорио тогтоосон байсан. Дотоод сонгуулийн хороо гэж буй нөхдүүд Гуравдугаар сарын 27-нд хуралдаж, урьдчилсан санал хураах шийдвэр гаргасан байна. Гэвч тухайн үед байгаль цаг уур, цар тахлын нөхцөл байдал зэргээс хамаарч 70 орчим мянган хүн санал өгөх ямар ч боломжгүй байлаа. 

Харин бид цахимд шилжиж байж ил тод, нээлттэйгээр улс төрийн намын үйл ажиллагаа явагдах учиртай. Цахим санал хураалтад ямар ч асуудал гараагүй. Сонгуулийн хугацаанд ажиглагч нар хянахад нэр дэвшигч нэг бүрээр нарийвчилсан тоо гарсан. Уг санал хураалтад 30,770 гишүүн саналаа өгсөн. 20 минутын хугацаанд халдлага гарсан тул серверийг шилжүүлж, хэвийн байдалд шилжүүлсэн" гэлээ. 

Мөн тэрээр нам хуваагдсан гэх мэдээлэлд "Сонгуультай холбоотойгоор нам хоёр хуваагдсан мэтээр ярьж, олон түмний санаа бодлыг зориудаар төөрөгдүүлж байна. Ц.Туваанд хүнд үзүүлэх эрх зүйн акт, тогтоол шийдвэр байхгүй. Ардчилсан намын дарга гэдгийг нотлох хамгийн том нотолгоо улсын бүртгэлийн гэрчилгээ. Улсын бүртгэлийн гэрчилгээний ард С.Эрдэнэ гэж бичсэн байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 51 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 54 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 1 цаг 1 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 1 цаг 11 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 1 цаг 11 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 1 цаг 15 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 3 цаг 36 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 3 цаг 51 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 4 цаг 37 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 4 цаг 40 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 4 цаг 55 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 5 цаг 5 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 5 цаг 7 мин Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо 5 цаг 8 мин Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө 5 цаг 10 мин Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 5 цаг 22 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 5 цаг 30 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 5 цаг 39 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 5 цаг 43 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 5 цаг 56 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т...
Top