x

АН-ын даргыг сонгох цахим сонгуульд М.Тулгат ялалт байгууллаа

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг  АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь намын даргын сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулсан анхны тохиолдол байлаа. Мөн цар тахлын хүн нөхцөлд хорио цээрийн дэглэмийг сахиж сонгуулийг цахимаар явуулсан гэдгийг Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдэв.

Дотоод сонгуулийн хорооноос мэдээлснээр энэ удаагийн цахим сонгуульд санал өгсөн гишүүдийн тоо 30077 буюу саналын хуудсанд бүртгэгдсэн нийт гишүүдийн 20,91 хувь болсон байна. 

Намын даргад нэр дэвшиж өрсөлдсөн нэр дэвшигчдийн авсан саналыг оноонд шилжүүлж танилцуулсан бөгөөд

  • Л.Гүндалай 898,58
  • Ц.Уртнасан 1020,86
  • Ч.Өнөрбаяр 1479,33
  • Ц.Оюунгэрэл 2067,21
  • М.Тулгат 2134,01 оноо буюу хамгийн олон санал авч, намын даргын сонгуульд ялалт байгуулсныг зарлалаа. Мөн дотоод сонгуулийн хорооноос сонгуулийн дүнг танилцуулсан тогтоолыг АН-ын дарга С.Эрдэнэд өргөн мэдүүлэхээр болов. 

Мөн санал хураалтын дүнг танилцуулахын өмнө АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "Өнөөдөр 18 цаг 50 минутын үед санал хураалт явуулж байсан сайтын гадаад дахь сервер дээр гаднаас халдлага хийсэн. Нөөц сервер дээр шилжилт хийсний үндсэн дээр сонгуулиа амжилттай үргэлжлүүлсэн. Халдлага болсон дараа нь санал хураалтыг үргэлжлүүлсэн үед бичлэг хийсэн, саналын дүнд ямар нэг өөрчлөлт гараагүй. Намын гишүүн та бүхэн шалгаж болно" гэв.

Харин АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Туваан, Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал нарын зохион байгуулсан бас нэгэн сонгуулийн санал хураалтын дүнг маргааш танилцуулна. АН-ын дарга С.Эрдэнийн зүгээс тус сонгуулийг "дүрмийн бус" хэмээн зарлаад байгаа билээ.

АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан М.Тулгат /товч намтар/

Төрсөн он сар өдөр: 1978.08.09

Төгссөн сургууль:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль
  • 1998-1999 онд Японы Осака гадаад хэлний дээд сургууль, Япон хэл боловсролын төв
  • Эрдмийн зэрэг цол: Дээд, эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 2005-2009 онд Японы Софтбанк групп, санхүү төлөвлөгч
  • 2009-2013 онд Бэста ХХК, үүсгэн байгуулагч, захирал
  • 2013 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК, дэд захирал

Гавьяа шагнал: -2014 Хөдөлмөрийн хүндэт медаль

Сонгуульт ажил:

  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, дэд дарга,
  • 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2020 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 16 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 17 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 19 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 22 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 48 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 51 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 52 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 54 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 2 цаг 35 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 2 цаг 37 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 2 цаг 43 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 2 цаг 44 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 2 цаг 46 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 2 цаг 49 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 28 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 17 цаг 0 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 17 цаг 18 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 цаг 16 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 18 цаг 17 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 18 цаг 20 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top