x

АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалт явагдаж байна

АН-ын тамгыг гардаж авах намын шинэ даргыг сонгох сонгууль өнөөдөр болж байна. Өглөө 10.00 цагт эхэлсэн сонгуулийн санал хураалт оройн 22.00 цагт өндөрлөнө. Санал хураалтын дүнд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг АН-ын Их хурлаас намын даргаар батламжлах ёстой.

Гэвч харамсалтай нь тус намын даргыг сонгох сонгууль хоёр тусдаа зарлагдаж, хоёр тусдаа санал хуралт явуулж байна. АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын ҮБХ-ноос томилсон Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй цахим сонгуульд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Ч.Өнөрбаяр, М.Тулгат, Ц.Уртнасан нар өрсөлдөж байгаа. Хэрэв таван нэр дэвшигчийн аль нэг нь намын гишүүдийн олонхийн саналыг авч чадахгүй бол сонгуулийг хоёр шаттай явуулж, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулах журамтай.

Харин намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааны зарласан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАТ-ийн тэргүүн О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа нар өрсөлдөж байгаа. Мөн тэдгээр нэр дэвшигчдэд өгөх намын гишүүдийн саналыг цаасаар буюу уламжлалт аргаар авч байна.

Түүнчлэн УОК-ийн шийдвэрээр халдварын өндөр тархалттайд тооцогдож буй зарим аймагт /Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс/ хорио цээрийн дэглэмийн зэргийг ахиулж "улаан" түвшинд шилжүүлсэнтэй холбоотойгоор өчигдөр урьдчилсан санал хураалт явуулсан байна.

Урьдчилсан санал хураалтын дүнг өнөөдөр бусад аймагт явуулсан санал хураалттай хамтад нь танилцуулах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 13 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 14 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 16 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 19 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 45 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 48 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 49 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 51 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 2 цаг 32 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 2 цаг 34 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 2 цаг 40 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 2 цаг 41 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 2 цаг 43 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 2 цаг 46 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 25 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 16 цаг 57 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 17 цаг 15 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 цаг 13 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 18 цаг 14 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 18 цаг 17 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top