x

С.Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт очоод АТГ-т шалгуулья

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр намын хуваагдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, нотлох баримтуудыг ил гаргав.

Тэрээр "Би өнөөдөр хариуцлагатай мэдэгдэл хийхээр ирлээ. АН-ын хуваагдал, зөрчил маргалдааны гол эх үүсвэр хаана байгаа юм бэ гэдэг талаар би байр сууриа илэрхийлж байгаагүй. Өнөөдрийг хүртэл янз бүрийн гүтгэлэгт цэг тавина. Олон түмэнд нээлттэй ярия гэж зорилоо. 

Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг, чирдэг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг. 

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны дараагаас эхлэн өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Бид хоёрын хувьд намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр бидэнд нэгдмэл байх бололцоо үүсээгүй. Ер нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө эхлээд улс орны эрх ашиг гэхээс илүүтэй өөрийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхмуудыг хийж эхэлсэн. Энэ нөхцөл байдлаас улбаалан бид хоёрын дунд зөрчил  үүссэн.

Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг бүх талаар нь дэмжсэн. Бүх үйлдлийг хийж, хоёргүй сэтгэлээр ажилласан. Үүний үр дүнд ч  гарч Х.Баттулга ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь, тэр цаг мөчөөс хойш өөрийг нь дэмжсэн иргэд, хамтран зүтгэсэн гишүүдийн итгэл найдвар, хүсэл тэмүүллийг уландаа гишгэсэн. Энэ нь үнэхээр хариуцлаггүй үйлдэл гэж би боддог.  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан маш олон амлалт нь амьдрал дээр биелэлээ олоогүй. Оффшороос мөнгө оруулж монголын өрийг цайруулна гэсэн амлалт худлаа болсон. Өнөөдрийн хүртэл дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулга Монгол Улсад хэрэгтэй ганц ч зүйл хийгээгүй.

Ахмадуудын тэтгэврийн зээлийн тэглэсэн нэг л гайгүй ажил хийсэн. Гэвч тэр нь хууль бус, ахмадуудыг ялгасан асуудал болж байсан.

Ардчилсан нам тухайн үеийн төрийн удирдлагуудын алдаатай бодлогыг шүүмжилж ирсэн. Эрх баригчдын шударга гишүүдтэй хамтарч Засгийн газарт хариуцлага ч тооцож байсан. Мөн олон олон хүн амьны хэрэг, ЖДҮХС-гын асуудлыг ил гаргаж байсан. Харамсалтай нь, тухайн үед манай намаас гурван урвагч Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж эсрэг санал өгсөн. Энэ гурван хүнийг бэлдэж зохион байгуулж эсрэг санал өгүүлсэн хүн бол Х.Баттулга. Тухайн үед Ардчилсан нам энэ хариуцлагыг Х.Баттулгад тооцож чадсан бол улс төрийн нөхцөл байдал өнөөдөр өөр байх байсан. Харамсалтай нь дээрх алхмыг хийлгэхгүйн тулд зориуд унагаж, Ардчилсан намыг хүчгүй, сүргүй сөрөг хүчин болгох эхний алхмыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тавьсан.

Удаа дараа хэлсэн, сүүлийн дөрвөн жил МАНАН гэж ярьсан. Ний нуугүй хэлэхэд МАНАН-г үндсэндээ Х.Баттулга даргалж ирсэн шүү дээ. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцрох өдөр УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг л хэлсэн. Би үүнд нь ч баярладаг.

Хууль бус Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, “Баянгол” зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч, түүний тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм.

Эдгээр этгээдүүд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Надад Монголын төрөөс хулгай хийсэн, хууль дүрмийг зөрчсөн нэг ч үйлдэл, нэг ч үйл ажиллагаа байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хуулийн хариуцлага хүлээхэд би бэлэн байна. Би хуулиас зугтаадаг хүн биш. Надаас уул уурхайн нэг ч лиценз, нэг ч төсөл тендерийн булхай, авилга хээл хахуультай холбоотой хэрэг гарахгүй. Үнэнийг хэлэхэд би эрүүдэн шүүлтийн бай болсон байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж, удаа дараа заналхийлж байна.

Гурван жилийн өмнө дампуурсан “Капитал” банкны асуудлаар намайг унагаах гэж оролдлоо. Би 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгөхдөө Үндэсний аудит, Мэргэжлийн хяналтын шалгалт оруулахад ямар ч асуудал үүсээгүй. Гэтэл гурван жилийн дараа “Капитал” банкинд байсан 238 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан хэргийг надад тохох гэж оролдсон. Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг, тамгаа өг гэж шантаажилж ирсэн.

Наймдугаар сард "Дархан гурил тэжээл" компанийн элеватортай холбоотой тендерийн ажлыг надтай холбож эрүү үүсгэсэн. Тендер зарлахаас эхлээд бүх зүйл тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гарын үсэгтэй хийгдсэн. Цагаан цаасан дээр хараар чиээтэй байна. Миний оролцоо энд байхгүй. 2013 онд миний охин Э.Содгэрэл "АПУ" компанийн эзэмшилд байсан "Дархан гурил тэжээл" компанийн 120 мянган ширхэг хувьцааг худалдаж авсан, түүгээр дамжуулж надтай холбох гэж оролдсон. Хэрвээ намайг буруутгах гэж байгаа бол Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хамт очоод АТГ-т шалгуулья, би хүний өмнөөс хэрэг хүлээж чадахгүй. 

Ерөнхийлөгч болон түүний гар хөл болсон Ц.Туваан мэтийн нөхдүүдийн увайгүй, дүрмийн бус үйл ажиллагааг би 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ыг хүртэл тэвчсэн. Одоо тэвчиж чадахгүй. Тиймдээ ч  бодит үнэнийг  хэлж байна. Х.Баттулга бид  хоёрын хэн нь шударга ёс, ардчиллын төлөө явсныг цаг хугацаа харуулна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ХНХЯ (192.82.71.119)
    Ариунзаяа сайдаа авлига хээл хахууль ашиг сонирхолд автсан өчнөөн хууль зөрчсөн ёс зүйгүй ... аймгий ХХҮГ ын даргаа байлгасаар байхуу. Ерөнхий газарт нь хандахаар тамгийн дарга нь нутгийнх нь хүн найзууд бизнесийн түншүүд хамтардаг, за тэгээд ерөнхий газрыхан нь нууц бизнес шахаа, боломжуудыг аймгийн ххүг ын даргатай хамтарч хуйвалдаж хийдэг нь ард түмний боломжийг хулгайлж байна гэсэн үг. Дорнодын халамжийн газрын дарга нам улс төр сонгуульд төрийн ажил үйлчилгээг хэрэгжүүлдэг л хүн. Төрийн үйлчилгээг ард иргэдэд үнэн шудрага хүргэх зөв хүнээ томил. Халамж халамж хавтгайрлаа гэх !! Энэ худлаа. Газрын дарга нь өөрөө хулгайлаал эцэст нь худал хуурамч тайлан мэдээ явуулдаг
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (124.60.114.164)
    С.Эрдэнэ одоо боль чиний үгийг хэн ч тоохгүй .
    2021 оны 03 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 16 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 17 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 19 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 22 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 48 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 51 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 52 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 53 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 2 цаг 34 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 2 цаг 37 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 2 цаг 42 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 2 цаг 43 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 2 цаг 46 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 2 цаг 49 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 28 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 16 цаг 59 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 17 цаг 17 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 цаг 16 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 18 цаг 17 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 18 цаг 19 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top