x

Ө.Шижир: Олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, түгээх явдал хэрээс хэтэрсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир "Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр болоод байгаа үйл явдлуудын талаар олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, хуурамч мэдээлэл түгээх гэх зэрэг явдал хэрээс хэтэрсэн хэмээн үзэж байгаа. Жишээ нь, Үндсэн хуулийн цэц дээр явж байгаа Ерөнхийлөгчтэй холбогдолтой асуудал нь та бүхний сайн мэдэж байгаачлан өнөөдөр хамгийн их яригдаж, бичигдэж байгаа сэдэв.

2021 оны Хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт “ХҮН”-ын дарга болох УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Д.Үүрцайх нарын гаргасан гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийн байр суурийг 2021 оны Хоёрдугаар сарын 24-ний өдрийн дотор тодорхойлж, илэрхийлэх шаардлагатай байна гэсэн албан бичиг ирүүлсэн.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн энэхүү албан бичгийн хүрээнд 2021 оны Хоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж, байр сууриа илэрхийлсэн. Энэ бол ямар нэг байдлаар Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэсэн, санаатай, зохион байгуулалттай үйл явдал биш, харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний ирүүлсэн, байр суурийг тодруулах шаардлагатай тухай албан бичигт хариу өгөхтэй холбоотой байсан.

Гэтэл харамсалтай нь үүнийг илтэд мушгин гуйвуулах, эсвэл зохион байгуулалттайгаар өөр хэлбэрээр мэдээлэл түгээх, мөн Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, Үндсэн хуулийн цэцэд дарамт шахалт үзүүлэх гэх мэт үйл явцууд сүүлийн үед ажиглагдах боллоо. Үүнийг бид байж боломгүй үйл явдал гэж үзэж байгаа.

Өнөөдөр Монголд улстөржих сэдэв маш олон байгаа.

Харин ч Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар аливаа асуудалд илүү бодитой хандах үүднээс улс төрийн үйл ажиллагаа хийхгүй байгаа гэдгийг цохон тэмдэглэе.

Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу л явагдана. Үүнд хэн нэгэн хүнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх тухай асуудал нь зөвхөн Үндсэн хуулиар хязгаарлагдах асуудал биш ээ гэдгийг та бүхэнд хэлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон аливаа бусад хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлах, аливаа хуулийг мушгин гуйвуулах, улс төржүүлэх гэх мэт үйл явдлууд сүүлийн үед маш ихээр, зохион байгуулалттайгаар, тасралтгүй, зогсолтгүй үргэлжилж байна. Иймээс иргэд, олон нийт, та бүхнийг мэдээлэлд бодитой хандах, мөн өөрсдийнхөөрөө боловсруулалт хийж байгаасай гэж хүсье.

2021 оны Гуравдугаар сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болдгоороо болж, үргэлжилдгээрээ үргэлжилсэн байна. Үүнээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхын шийдвэрээр шийдвэр гарсан байна.

Гэтэл үүнийг худал мэдээлэл болгон тараах, түгээх, олон нийтийг төөрөгдүүлэх гэх мэт үйл явцууд үргэлжилж байна. Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын зүгээс төвийг сахих байр сууринаас аливаа асуудалд хандаж байгаа.

Та бүхэн санаж байгаа бол өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг алийг нь түрүүлж татах тухай хуулийн төсөлд өгүүлбэр байхгүй мөртлөө улс төрийн зорилгоор гэх юм уу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог нэн даруй чөлөөлөх ийм ажиллагааг яаравчлан явуулж байгааг харж байгаа байх" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХСҮТ-ийн ерөнхий захирал асан Эрдэнэхүү: “Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө” 20 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 38 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 40 мин Сэрэмжлүүлэг 41 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 44 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 46 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 47 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 1 цаг 48 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 1 цаг 51 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 1 цаг 58 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 2 цаг 8 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 2 цаг 8 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 2 цаг 12 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 4 цаг 33 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 4 цаг 48 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 5 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 5 цаг 38 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 5 цаг 52 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 6 цаг 2 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top