x

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага байх ажээ.

Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулах юм байна.

Үүнд:

1. Бусад улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн өндөр настнуудын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа ахмад нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг аж. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм.

2. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өснө.

3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хуулийн төслийг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг байна.

Тэтгэврийн энэ чиглэлийн зохицуулалт гадаадын олон улс оронд хэрэгждэг байна.

Тухайлбал, Чили улсад тэтгэвэр авагч нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь шилжүүлэх журам, Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журам хэрэгждэг бол Итали улсад нас барагч нь Италийн иргэн бол түүний эхнэр, нөхөр иргэний харьяалал үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсдэг, АНУ-д гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 1 цаг 12 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 1 цаг 13 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 1 цаг 16 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 1 цаг 18 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 1 цаг 19 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 25 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 1 цаг 26 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 2 цаг 22 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 2 цаг 40 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 2 цаг 42 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 2 цаг 44 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 2 цаг 47 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 3 цаг 12 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 3 цаг 15 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 3 цаг 16 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 3 цаг 18 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 4 цаг 59 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 5 цаг 1 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 5 цаг 7 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 5 цаг 8 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top