x

АН-ын даргыг сонгох санал хураалтыг энэ сарын 28-нд явуулна

АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Ц.Оюундарь, Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл нар өнөөдөр АН-ын төв байр Ардчиллын өргөөнд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар ирэх сарын 25-нд зарлагдсан АН-ын даргыг тодруулах санал хураалтыг энэ сарын 28-нд болгож наашлуулсныг зарлав.

Сануулахад АН-ын дарга С.Эрдэнэ, намын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ц.Туваан нар хоёр тусдаа сонгууль зарласнаас болж тус намын гишүүдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Ц.Туваан энэ сарын 4, 5-нд АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэн сунгааг эхлүүлсэн бөгөөд анх бүртггүүлсэн 16 нэр дэвшигчдийн дөрвөөс бусад нь нэрээ татаж, үлдсэн дөрвөн нэр дэвшигч болох С.Эрдэнэболд, О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа нар орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаа.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ "сунгаа зарласан Дотоод сонгуулийн хороо эрх зүйн чадамжгүй" /Дотоод сонгуулийн хорооны таван гишүүнийг "бүрэн эрхийн хугацаа дууссан" үндэслэлээр ҮБХ-ны хурлаар чөлөөлсөн/ хэмээн зарлаж, шинээр томилогдсон Дотоод сонгуулийн хороо намын даргад нэр дэвшигчдийг маргааш буюу 19-ний өдрөөс бүртгэн сунгааг эхлүүлж, ирэх сарын 25-нд нийт гишүүдийн санал хураалтыг явуулахаар товлосон билээ.

Гэвч АН-ын даргын сунгааг хоёр тусдаа зарласан энэ явдал нь намын эв нэгдэлд халгаатай, улс төрийн үр дагаврын хувьд хохиролтой зүйл боллоо хэмээн үзэж, өнгөрөгч мягмар гаригт хоёр тал зөвшилцлийн ширээнд суусан байдаг. ЦТуваан тэргүүтэй УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд оролцсон энэ уулзалтаас “хоёр тусдаа зарласан сунгааг нэгтгэж явуулах, энэ сарын 19-нд нэр дэвшигчдийн шинэчилсэн бүртгэл хийж, ирэх сарын 25-нд санал хураалт явуулахаар” зөвшилцөлд хүрснээ ч зарласан.

Гэвч үүнээс хойш хоёр хоногийн дараа сарын санал хурах өдрийг наашлуулж байгаа нь өмнө сунгаа зарласан болон сунгаанд оролцож буй хүмүүсийн шаардлагыг хүндэтгэж, намын удирдах бүрэлдэхүүний зүгээс буулт хийж буй үйлдэл хэмээн тайлбарлав. Товчоор хэлбэл, Ц.Туваан нар нь хоёр өдрийн өмнө хүрсэн зөвшилцлөөсөө буцсан бололтой. Тиймээс намын даргыг сунгааг хоёр тусдаа явуулахгүйн тулд намын удирдлагууд буулт хийж буй нь энэ. Өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ҮБХ-ны хурлаас Дотоод сонгуулийн хорооноос гаргасан товыг баталжээ.  

Товчхон хэлбэл, маргааш буюу 19-ний өдөр өглөө 10 цагаас оройн 20 цаг хүртэл намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж, 20-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулан 21-27-нд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж, 28-нд санал хураана.

Хэрэв Ц.Тувааны тал энэ шийдвэрийг хүлээж аван маргааш нэр дэвшигчдээ дахин бүртгэлд хамруулбал АН-ын даргын сонгууль нэг дор явна гэсэн үг. Хэрвээ тэгэхгүй гэвэл өмнө зарлагдсаны дагуу тус тусдаа сонгууль явуулж, хоёр тусдаа сонгуулийн дүнтэй УДШ-ийн хаалгыг татна. Тэр үед АН-ын дарга хэн болох, шинээр сонгогдсон дарга нь эрх зүйн чадамжтай эсэх маргаан үүсч, АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу, үгүй юу гэдэг асуудал яригдах болно.

Ийм л зөрчилдөөнөөс сэргийлж С.Эрдэнийн тал буюу намын тамга атгаж байгаа нөхөд нөгөө талдаа буулт хийгээд байна.

Хоёрдугаарт, Ц.Туваан нар С.Эрдэнийн энэ уриалгыг хүлээж аваад маргааш нэр дэвшигчдээ бүртгүүллээ гэхэд маргааш шинээр бүртгүүлэх нэр дэвшигчид санал хураалтыг наашлуулж, энэ сарын 28-нд явуулахаар болсныг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг бас нэг асуулт.

Учир нь эхний сунгаа зарлагдсанаас хойш арав гаруй хоног өнгөрсөн, сурталчилгаагаа явуулаад, орон нутагт ажиллаад эхэлчихсэн. Тэгэхээр маргааш шинээр орж ирэх нэр дэвшигчид замынхаа дунд орчихсон яваа нэр дэвшигчдийн араас хөөж гүйцэх хэрэг гарна. Үлдэж байгаа сурталчилгааны хугацаа ердөө долоохон хоног.

Тэглээ гээд “Нэр дэвшихээ болилоо. Өрсөлдөхгүй ээ” гэвэл жинхнээсээ Х.Баттулгын АН-ыг хувьчилж авах процессийг хууль ёсны болгож өгснөөс өөрцгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 15 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 21 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 23 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 25 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 26 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 27 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 2 цаг 24 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 2 цаг 25 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 2 цаг 28 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 2 цаг 30 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 2 цаг 32 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цаг 37 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 2 цаг 38 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 3 цаг 34 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 3 цаг 53 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 3 цаг 54 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 3 цаг 56 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 3 цаг 59 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 4 цаг 24 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top