x

Засгийн газрын зарцуулах мөнгө нь ихсэх тусам ядуурал нэмэгдэж байна

Ардчилсан намын бүлэг УИХ-ын хаврын чуулганы анхны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар:

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр, үр дүн, хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ өнгөрсөн сард зарласан. Тиймээс өмнө хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн зарцуулалт, гарсан үр дүнгээ тайлагнах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж байгаа. Учир нь 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор хэрэгжүүлнэ. Улсын төсөвт ямар нэг дарамт учруулахгүйгээр шийднэ гэж тухайн үеийн Сангийн сайд тайлбарлаж, 5.1 их наяд төгрөгийг бие даан зарцуулах эрх авсан. Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын хагастай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар зарцуулсан хэрнээ үр дүн нь төдийлөн сайн байж чадсангүй. Ковидыг хүн амын дунд хяналтгүй алдсан, вакцинаа ч захиалаагүй, худалдан авах төсвөө шийдвэрлээгүй байсан нь ил болсон. Гэтэл халдвар өдөрт зуу зуугаар нэмэгдэж орон нутагт халдвар алдах эрсдэл бодитоор нүүрлэлээ.

Дэлхийн банкны тооцооллоор өдрийн орлого нь 1.5 ам.доллараас бага бол ядуу гэж үздэг. Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь орох эрсдэл бий болоод байна. Үүнээс харахад хэдэн өрх ямар орлогоор амь зууж байгааг тодорхойлж болно. Хэдийгээр хүүхдийн мөнгө гэх мэт зарим зөв бодлого байгаа ч 350 мянган өрх хүүхэдгүй байгаа нь тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Өдөр тутам орлого олж амьдардаг 180 мянган өрх орлогогүй болсон. Энэ мэтээр бодлогын дэмжлэгт орж чадаагүй, тусламж дэмжлэгийн гадна үлдээд байгаа өрх олон байгаа тухай бүлгийн гишүүд хэлэлцэв.

Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын зарцуулах мөнгөний тоо ихсэх тусам иргэд ядууралд өртөж байна гэж дүгнэлээ.

Мөн гадаадын зарим орон, олон улсын байгууллагуудаас 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авах гэрээ байгуулжээ. Нэмээд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн дарамт учруулсан гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн билээ. Энэ мэт зарцуулсан мөнгөнийхөө тайланг төгрөг бүрээр тайлагнах ёстой ч уг хөтөлбөрийн хүрээнд 2.4 их наяд төгрөг зарцуулаад байгаа гэх мэдээллээс өөр дэлгэрэнгүй тайлан мэдээлэл алга байна.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулан дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулж, хяналт тавьж ажиллах болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 1 цаг 23 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 1 цаг 28 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 1 цаг 30 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 1 цаг 31 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 33 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 1 цаг 34 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 36 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 3 цаг 32 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 3 цаг 33 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 3 цаг 36 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 3 цаг 39 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 3 цаг 40 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 45 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 3 цаг 46 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 4 цаг 42 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 5 цаг 1 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 5 цаг 2 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 5 цаг 4 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 5 цаг 7 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 5 цаг 32 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top