x

Ерөнхий сайд асан С.Батболд С.Ганбаатарыг "гүтгэлэг тараасан" хэргээр шалгуулна

С.Ганбаатар: "С.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү"

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой материалыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгсөн талаар төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр гишүүн С.Ганбаатар "Англи улсын дээд шүүхийн шүүгч, Хатан хааны зөвлөх шүүхийн шийдвэр, дүгнэлт баримт бичиг гаргажээ. Үүнд 227 хэрэг байна. Англи, Хонг Конг, Америк, Сингапур гээд дөрвөн улсын шүүхэд гарсан баримтууд байна.

Тус шийдвэрт Монголын ард түмний баялгийг Ерөнхий сайд нь бусад орны дээрэмчидтэй нийлж хулгайлсан тухай гарсан. Үүнийг би өнөөдөр УИХ-ын даргад өгч байна. Сү.Батболд ард түмний итгэлийг хөсөрдүүлж баялгийг хулгай хийчихээд ЗГХЭГ болон Оюутолгой компанид дарамт үзүүлж, "уучлаарай" гэдэг бичиг хийлгэсэн. Дээр нь нэмээд энэ хүн халдашгүй байдлаараа далимдуулж, прокурор, ҮАБЗ-д дарамт үзүүлж байгаа.

УИХ-ын халдашгүй байдлын болон тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс Сү.Батболдыг түдгэлзүүлэх хүсэлтийг өнгөрсөн 7 хоногт гаргасан. Өнөөдөр мөн энэ асуудлыг шийдэж өгөөөч гэж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж байна. Оюутолгойн 400 тэрбум, Тавантолгойн 320 тэрбум, Эрдэнэтийн 100 гаруй тэрбум долларын баялгийг буцааж авах тэмцэлд энэ удаа ялагдвал дахин ингэж шударгаар тэмцэх хүмүүс гарч ирэхгүй.

Сү.Батболдтой холбоотой Хонг Конг, Лондонгийн шүүхэд яригдаж байгаа шийдвэрүүдийг ярилцаач гэж хүсмээр байна. 12 жилийн дараа Оюутолгой Монголдоо ирэх боломж олдлоо. Үүгээр олон Монгол хүн ажилтай болно" хэмээн хэлсэн.

С.Батболд: "С.Ганбаатарыг гүтгэлэг тараарсан хэргээр шалгуулна"

Түүний энэ мэдэгдлийн хариуд УИХ-ын гишүүн Сү.Батболдын Ажлын албанаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Уг мэдэгдэлд,

-“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам УИХ-ын гишүүн С.Батболдын нэр хүндэд халдах зорилго бүхий улс төрчид, хууль хүчний байгууллагын зарим нэг ажилтнуудын оролцоотой, зохион байгуулалттай, томоохон санхүүжилттэй гүжир гүтгэлгийн ажиллагаа явагдаж байгаа нь өнөөдөр хэн бүхний нүдэнд ил болоод байна.

Гүжир гүтгэлэг тараагчид нь Засгийн газрын нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглан гадаад орны шүүхэд хандсан нь ил болж, эхнээсээ АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх дээр үнэнд гүйцэгдэн ялагдсан билээ. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь гүтгэлгийн чанартай энэхүү зүйлийг нотлогдсон мэтээр ээлжит гүтгэлгээ өнөөдөр үргэлжлүүлж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нь ийм гүтгэлгийг хэдхэн хоногийн өмнө тараасан нь тохиолдлын чанартай биш байжээ. С.Ганбаатар нь Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байсан,  МАН-ын нэр дэвшигчийн саналыг хуваасан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихгүй гэж байснаа гэнэт дэвших болсон нь саяхан олон нийтэд ил болсон.

С.Ганбаатар нь тэгэхээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ямар зорилгоор оролцох сонирхолтой, яагаад энэ гүтгэлгийг тараасаар байгаа нь тодорхой юм.

Энэ мэт бусармаг үйлдлүүд нь олонд ил болсоор атал шударга үнэний дүрд тоглон гүжир гүтгэлэг тарааж байгаа нь ард олны тархийг угаах гэсэн гүтгэлгийн танил технологи бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуулийн байгууллагад өгч шалгуулах болохоо үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.119)
    Аль нь зөв юм хэлээд өгөөч
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 1 цаг 26 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 1 цаг 32 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 1 цаг 33 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 1 цаг 34 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 36 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 1 цаг 38 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 1 цаг 39 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 3 цаг 35 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 3 цаг 37 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 3 цаг 40 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 3 цаг 42 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 3 цаг 43 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 48 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 3 цаг 50 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 4 цаг 45 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 5 цаг 4 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 5 цаг 6 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 5 цаг 7 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 5 цаг 10 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 5 цаг 36 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top