x

С.Батболдын хөлсөлсөн хуульч Х.Баттулгын гар хөлийг илчлэхээр Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ

УИХ-ын гишүүн С.Батболдын хуульчид Нью-Йоркийн шүүхэд хандаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн захиалгат үйлдлийг биелүүлж буй этгээдүүдийг ил болгуулахаар нэхэмжлэл гаргасан тухай Bloomberg агентлаг цахим хуудастаа мэдээлжээ. Энэхүү нэхэмжлэлийн агуулгыг товчлон уншигчиддаа хүргэж байна.

Уг нэхэмжлэлээр С.Батболдын эсрэг тив дамнасан гүтгэлгийг хэн, хаанаас захиалж, зохион байгуулсан, хэрхэн санхүүжүүлсэн, энэ ажиллагааг гардан гүйцэтгэхэд оролцсон тодорхой хүмүүсийн талаарх мэдээллийг ил болгохыг хүссэн байна.

Мөн Х.Баттулга нь Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагыг ашиглан улс төрийн зорилгоор өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдахаар шүүхийн нэхэмжлэл үүсгэж, энэ нэхэмжлэлээрээ шалтаглан гадаад орнуудын шүүхийн нэр хүндийг ашиглах оролдлого хийж байна. АНУ-ын нэр хүнд бүхий шүүгч хоёр талын тайлбарыг судалсны үндсэн дээр С.Батболдын эсрэг гаргасан байсан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэсэн авч Монгол Улсад уг шийдвэрийг нь улс төрийн зорилготойгоор мушгин гуйвуулж, Засгийн газар нэхэмжлэлийг эргүүлэн татсан мэтээр бохир сурталчилгаа хийж байгааг мөн онцолжээ.

Өмнөх удаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ зэрэг төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд нь Сү.Батболдын эсрэг ямарваа нэг нэхэмжлэл гаргаагүй, ямарваа нэг нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорт тавиагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл Нийслэлийн прокурорын орлогч нь дотоодын шүүхэд бие даан нэхэмжлэл үүсгэж, гаднын улсуудын шүүхэд Монгол Улсын Засгийн газар болон дээр нэр дурьдсан байгууллагуудын нэрийг ашиглаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ.

Тиймээс өмнөх удаа Нью Йорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дээрх гурван байгууллагын нэрийг ашиглахдаа хэнээс өгсөн ямар баримтыг ашигласан талаар тодорхой мэдээлэл өгөхийг уг нэхэмжлэлээр хүссэн байна. Товчхон хэлбэл, санаатайгаар мушгин гуйвуулсан дээрх гүтгэлгийн цаад эзэн нь хэн бэ? гэдгийг энэ удаагийн нэхэмжлэлээр ил болгохоор зорьж буй аж.

Мөн УИХ-ын гишүүн С.Батболдод хамааралгүй байр, компанийг түүнд хамааралтай мэтээр улс төрийн зорилготой гүтгэлэг зохиож, Монгол улсад олон нийтийг төөрөгдүүлэх өргөн хүрээтэй бохир сурталчилгаа хийсэн. Энэхүү гүжир гүтгэлгийг зохиох байгуулах ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар нь хүртэл оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын индэр дээрээс гүтгэлэг тараасныг ч бас уг нэхэмжлэлд тов тодорхой дурдсан байна. 

Нийслэлийн прокурорын орлогчийн Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь саяхныг хүртэл “маш нууц”-ын зэрэглэлд байсны улмаас С.Батболдын хуульчид уг хэргийн материалтай бүрэн танилцаж, ямар нэг тайлбар өгч өөрийн эрхээ хамгаалах боломжгүй байсан. Энэ ч гэсэн  улс төрийн зорилгоор нэхэмжлэл үүсгэсний нэг илрэл гэж үзжээ.

Тиймээс дотоодын хууль шүүхийн байгууллагыг оролцуулсан, гадны шүүхийн нэр хүндийг ашиглахыг оролдсон, улс төрийн чанартай энэ гүтгэлгийг анхнаас нь хаанаас, хэний даалгавраар ямар санхүүжилтээр зохион байгуулсан гэдгийг тодорхой болгох зорилгоор дээрх нэхэмжлэлийг гаргасан тухай bloomberg агентлаг мэдээлсэн байна. 

Мөн түүнчлэн Монгол улсын иргэнийг улс төрийн зорилгоор гадаадын ашгийн төлөө, хувийн тагнуулын байгууллагыг хөлслөн мөрдүүлж, дотоодын шүүхэд нэхэмжлэл үүсгэж, түүнийгээ шалтаг болгон гадны хуулийн компанид мөнгө төлж, олон орны шүүхэд нэхэмжлэл үүсгэсэн анхны тохиолдол болохыг уг мэдээнд онцолжээ. Удахгүй Монгол Улсад сонгууль болох гэж байгаа тул сонгуулийн жилийг угтсан улс төрийн өрсөлдөгчөө намнах энэ ажиллагаанд төрийн байгууллагуудаас олон арван тэрбум төгрөг төлсөн байх магадлалтай тухай ч мэдээлсэн байна.

Иймд энэ их мөнгө хаанаас гарч байгаа, хэн гэгч этгээд улс төрийн бохир тэмцэлдээ төсвийн их хэмжээний мөнгийг гадаадын хувийн компанид төлүүлэхээр шийдвэрлэсэн, тэр компанийг хэн яаж сонгосон, хэний үүрэг даалгавар, зааварчилгаагаар ажилласан, хэн тэр зааварчилгааг нь дамжуулсан гээд олон асуултын учиг Нью Йоркийн шүүхэд гаргасан Сү.Батболдын нэхэмжлэлийн үр дүнд тайлагдах бололтой. 

Дашрамд дурдахад энэхүү нэхэмжлэлийг гаргасан дэлхийд алдартай “Gibson Dunn” хуулийн фирмийн хуульч нь Нью-Иорк хотын орлогч прокуророор ажиллаж байсан нэр нөлөө бүхий хуульч юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 10 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 11 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 12 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 13 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 14 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 36 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 42 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 2 цаг 41 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 2 цаг 47 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 2 цаг 48 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 2 цаг 49 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 51 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 2 цаг 53 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 54 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 4 цаг 50 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 4 цаг 52 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 4 цаг 55 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 4 цаг 57 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 4 цаг 58 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 4 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг...
Top