x

ХЗБХ: Ажлын хэсэг байгуулж, тогтоолын төслүүдийг баталлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 5-ны өдөр хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ба үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхий сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан иргэнийг сонгон шалгаруулах, томилуулах тухай уг журам боловсруулагдсан хэмээн Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар тус журамд заасан зарим зүйл, заалт нь Шүүхийн тухай хуультай зөрчилдөж байгаа эсэх тухай тодруулга авч, зарим заалтуудыг нэгтгэх, найруулгын чанартай өөрчлөлт оруулах тухай санал хэлсэн.

Байнгын хорооны дарга гишүүдээс гарсан санал, зарчмын зөрүүтэй томьёоллыг судлах, журамд тусгах эсэх тухай үүргийг Ажлын хэсэгт өгч, хэлэлцсэний дараа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувийн дэмжлэгтэйгээр батлагдлаа.

Үргэлжүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй ба Байнгын хорооны тогтоолын төсөл 72,7 хувийн саналаар батлагдав.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, бүрэлдэхүүнд УИХ-ын дөрвөн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Атарцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат нар ажиллахаар тогтов. 

Дараа нь “Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материал хүлээн авах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхий сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчийг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл бүртгэх, Сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлт, материалыг хүлээн авах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлагдав.

Хуралдааны төгсгөлд Мөрдөн шалгах, хяналт тавих байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах явцад хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хариуцлага тооцох чиглэлээр хэрхэн ажиллаж байгаад үнэлгээ хийж, санал, дүгнэлт гаргах, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Б.Энх-Амгалан, Д.Ганбат нар санал, үг хэлсэний дараа Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 80,0 хувийн саналаар батлагдав. Ажлын хэсгийн ахлагчаар Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Атанхуяг, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар ажиллахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 12 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 1 цаг 8 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 1 цаг 9 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 1 цаг 10 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 1 цаг 11 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 1 цаг 12 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 1 цаг 35 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 1 цаг 40 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 3 цаг 40 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 3 цаг 45 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 3 цаг 47 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 3 цаг 48 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 цаг 50 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 3 цаг 51 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 53 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 5 цаг 49 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 5 цаг 50 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 5 цаг 53 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 5 цаг 56 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 5 цаг 57 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг...
Top