x

Б.Пүрэвдорж: Цар тахлын үеийн төсвийн хулгайг ил болгоно

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн 5,1 их наяд төгрөгийн санхүүжилттэй төсвийн орлогоос ард түмэн бүгд хүртэх ёстой. Гэтэл цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнгээ өгөөгүй.

Нэгдүгээрт, Иргэдийн эрүүл мэнд, Хоёрдугаарт, эдийн засаг, Гуравдугаарт, аж ахуй нэгжийг уналтад орохоос хамгаалах зорилт тавьсан. Гэвч энэ гурван зорилт хэрэгжээгүй.

Иргэдийн эрүүл мэндийг цар тахлаас хамгаалж чадаагүй. Өдөрт 70,80 хүн халдвар авсан нь тогтоогдож байна. Хөдөө аймгуудад бүртгэгдэж байна. эдийн засгаа хамгаалах зорилт бүрэн биелсэнгүй. Аж ахуй нэгжээ ч хамгаалж чадсангүй. МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон. Мөн 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй байна. 5,1 их наяд төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулсан ч яагаад иргэн бүрт мэдрэгдсэнгүй вэ гэж хүмүүс хардаж байна. Ингээд би Ерөнхий сайдад асуулга явуулсан. Үүний хариуд богинохон тайлбар ирүүлсэн. 2020 онд 2,4 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна гэсэн. Үлдсэн 2,7 их наяд төгрөг хаачсан бэ?!. Энэ хамгийн их хардлага төрүүлж байна. 2 тэрбум төгрөгийн хөшөө, 3,2 тэрбум төгрөгөөр усыг нь зөөдөг усан сан байгуулсан. Чингис хаан музей 50 тэрбум төгрөгөөр баригдах ёстой байсан ч энэ онд 30 тэрбум төгрөгөөр өртөг зардал нь өсч 82 тэрбум төгрөгөөр музей бариад явж байна. Ийм үр дүнгүй зарцуулалтыг Засгийн газар гаргаж байна.

Өнөөдөр халдвар авсан нэгийг эмчлэхэд хүн 8 сая төгрөгийн зардал гарч байгаа ч өдөрт хэдхэн витамин ууж байгаа гэх юм. Хамгийн наад захын хулгай бол N95 маск нэг ширхэгийг 20 мянган төгрөгөөр авсан байна. Эхнэр, нөхөр хоёр хоёулаа машинтай мөртлөө хоолны талон авч байна. УИХ-ын дарга индэр дээрээс "мянгат малчин хоолны талон аваад байна" гэж хэлсэн.

Тиймээс 5,1 их наяд төгрөгийн зарцуулалтаа тайлагна. Үүний дараа 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүл. Өнөөдөр 2 их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй аж ахуй нэгжид зээлнэ гэж байгаа. Энэ зээлийг авахын тулд маш өндөр шалгууртай. Эсрэгээрээ зээл өгөхгүй гэсэн шалгууртай.

Гэхдээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд танай компани санал өгөх юм бол хариуд нь зээл өгнө гэж байгаа. Мөн 500 мянган залуусын саналыг худалдаж авах зорилгоор 2 сарын сургалт нэрээр 1 сая төгрөгийн цалинтай хөтөлбөрт хамруулах гэж байна. Хичээл нь энхрий хайрт Ардын намыг магтан дуулаад, хамгийн сүүлд Ардын намд санал өгөөрэй гэж шивнэнэ. 

Үүнээс гадна 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд маш их тоног төхөөрөмж тендер сонгон шалгаруулалтгүй худалдаж авсан. Би олон улсын байгууллагатай хамтарч энэ хулгайг хэн хийснийг ил болгоно. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд бүх мөнгөний мөрөөр орох эрхтэй албан тушаалтан юм" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 10 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 10 цаг 58 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 11 цаг 5 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 11 цаг 14 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 12 цаг 29 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 14 цаг 17 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 14 цаг 17 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 14 цаг 18 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 14 цаг 20 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 14 цаг 21 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 14 цаг 22 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 14 цаг 28 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 15 цаг 54 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 17 цаг 7 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 17 цаг 11 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 17 цаг 13 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 17 цаг 16 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 17 цаг 17 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 17 цаг 19 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 17 цаг 20 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top