x

АН хэмээх морь унасан толгойгүй хүн

АН-ын дарга С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж намын даргаас огцорсон /2020.06.26/ өдрөөс хойш есөн сарын хугацаа өнгөрөөд байна. Сонгуулийн маргааш өдөр хийсэн С.Эрдэнэ даргын энэ мэдэгдэл тийм ч сайн олоогүй буюу сайтар бодож төлөвлөгөөгүй, хэт их сэтгэл хөдлөлд автсан шийдвэр байсан бололтой. Энэ мэдэгдэлд намын дарга С.Эрдэнэ өөрөө ч, түүнээс эрх хүлээн авсан намын даргын үүрэг гүйцэтгэгч ч мөн адил сэтгэлийн бэлтгэлгүй байсныг хойно үргэлжилсэн үйл явдлууд харуулна.

Тухайлбал, АН-ын даргаас огцорч буйгаа зарласан С.Эрдэнэ төд удалгүй УИХ-ын гишүүн Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилж, намын тамгыг хүлээлгэн өгсөн билээ. ҮБХ-ноос гарсан тогтоолын дагуу Ц.Туваан нь мөн оны наймдугаар сард намын даргын сонгууль явуулж, намын шинэ удирдлагыг томилох үүрэгтэй байв. Гэвч удахгүй болох орон нутгийн сонгуулиас шалтгаалан тийм боломж гараагүй. Намын дүрмийн дагуу намын даргыг нийт гишүүдийн дунд сунгаа явуулж тодруулах ёстой. Гэтэл хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байхад намын гишүүдийг сунгаагаар талцуулах нь намд ашиггүйн дээр цаг хугацааны хувьд ч боломжгүй хэмээн үзэж хойшлуулсан байдаг.

Харин өнгөрөгч арванхоёрдугаар сард хуралдсан намын Х их хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргыг сунгаагаар бус, намын Их хурлаас тодруулах дүрмийн өөрчлөлт хийсэн боловч “Х Их хурлыг зарлан хуралдуулсан нь процессийн хувьд алдаатай болсон” гэх гомдлоор намын шинэ дүрмийг УДШ бүртгэж авалгүй өдийг хүрэв. Эцэст нь АН-ын дарга асан С.Эрдэнэ “ҮБХ-ны тогтоолыг хэрэгжүүлж, намын даргын сонгууль явуулаагүй. Тогтоолд тусгаагүй дүрмийн өөрчлөлтийг намын их хурлаар хэлэлцсэн нь хууль зөрчсөн” хэмээн буруутгаж намын тамгыг Ц.Туваанаас эргүүлэн аваад байгаа.

Мөн намын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг 2017 онд баталсан, одоо хүчин төгөлдөр байгаа намын дүрмийн дагуу сунгаагаар тодруулах тухай АН-ын дотоод сонгуулийн хорооны шийдвэр өнгөрөгч сард гарсан. АН-ын даргын сунгаанд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг Дотоод сонгуулийн хороо зохин байгуулж эхлээд байгаа.

Өчигдөр хуралдсан АН-ын ҮБХ-ны хурлын дараа АН-ын дарга С.Эрдэнэ “АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Гуравдугаар сарын 12-ноос 26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явуулж, 28-ны өдөр АН-ын шинэ дарга тодорно” гэдгээ зарлав. Дотоод сонгуулийн хорооноос өмнө зарласан хугацааг ҮБХ-ны шийдвэрээр наашлуулж байгаа юм байна гэж ойлгов. Намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх хурацаа ч мөн өнөөдөр дуусна гэсэн үг.

Өмнөх жишгээр /2017 онд/ бол намын даргын сунгаанд нэр дэвшигчдийг намын Их хурлаар тодруулж байв. Дотоод сонгуулийн хороо буюу АН-ын сонгууль эрхэлсэн байгууллагаас нэр дэвшихээр гоилогчдыг бүртгэж аваад тэднийг намын их хурлаар хэлэлцүүлж, Их хурлын гишүүдээс хамгийн олон санал авсан таван хүнийг нийт гишүүдийн сунгаанд оролцуулж байв.

Харин өчигдөр С.Эрдэнэ даргын хийсэн мэдэгдлээс үзвэл сунгаа зарлахын өмнө намын их хурал хуралдахгүй юм байна. Сунгаанд хэн оролцох, оролцохгүйг Дотоод сонгуулийн хороо дангаараа, өөрөөр хэлбэл одоо намын тамга атгаж байгаа хүмүүсийн үзэмжээр шийдэх бололтой. Түүний нэг илрэл нь Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын өмнөх удаа хэлсэн “Намын дэд даргаар ажиллаж байсан Х.Тэмүүжин, намын их хурлаар хэлэлцээгүй дүрмийн өөрчлөлтийг УДШ-д хүргүүлсэн О.Амартүвшин нар сунгаанд оролцохгүй” хэмээн зарласан явдал.

Мөн өчигдөр хуралдсан ҮБХ-ны хуралдаанаар намын дарга С.Эрдэнэ намын дүрэмдээ дахин өөрчлөлт оруулж, сонгуулийн үр дүнгээр намын даргад хариуцлага тооцдог дүрмийн заалтыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа намын дүрмээс хасах санал оруулсан тухай эх сурвалж "хошуу өргөжээ". Хэрэв энэ үнэн бол С.Эрдэнэ намын тамгаа авч үлдэх боломжийг дахин эрэлхийлж байна гэсэн үг.

Үндсэндээ өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдсан намын X их хурлаас хойш АН хоёр хуваагдчихаад байна. С.Эрдэнийн ба Ц.Тувааны гэж. Тэгээд тамга атгаж үлдсэн С.Эрдэнийн тал ч гэсэн удахгүй болох дотроо учраа олохгүй, намын даргыг сонгох асуудлаар нэг мөр хариултгүй, эргэж буцсан, ээрч муурсан байдалтай. Араар нь АН албан ёсоор бий эсэхэд эргэлзэх хүн ч олон гарах болов.

Учир нь УДШ-ийн сүүлд гаргасан /өнгөрөгч баасан гаригт/ шийдвэр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн тул АН албан ёсоор "эзэнгүй" буюу "толгойгүй" болов. Тэгэхээр АН-ын нэрээс хэн ч шийдвэр гаргасан тэр шийдвэр хууль ёсны, хүчин төгөлдөр шийдвэр мөн эсэх талаар нөгөө тал нь маргах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо АН гэдэг улс төрийн байгууллага "морь унасан толгойгүй хүн" болоод байна.

Өмнөх удаа 2017 онд АН-ын даргын сунгаанд оролцож байсан, энэ удаа ч бас өрсөлдөх магадлалтай хэмээгдэж байгаа хүмүүсийн нэг, УИХ-ын гишүүн Боловсролын сайд асан Л.Гантөмөр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "АН бол нэг, хоёрхон хүний  ам биш, лидерүүдийн нам гэдгийг намын шинэ дүрмээр хүлээн зөвшөөрөх ёстой. 20-30 лидер нийлж суугаад бодлогоо ярьдаг нам болмоор байна. Үүнээс өөрөөр намын эв нэгдлийг хангах боломж байхгүй. Нэр дэвшигчдийн "шударга өрсөлд" гэж хэлсэн төдийгөөр шийдэгддэггүй юм байна" хэмээн ярьсан байна лээ.

Өөрөөр хэлбэл, АН-ын бодлого, үзэл санааны түүчээ болсон лидерүүдээ намынхаа үйл ажиллагаа, зохион байгуулалт дотор оруулж ирье санаа байх. Хуучнаар гүйцэтгэх зөвлөл, улс төрийн зөвлөл гэх мэтээр нэрлэж, ҮБХ /хуучнаар ҮЗХ/-ны хуралдаанаас бусад үед намын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бодлогыг барьж, шийдвэр гаргадаг байлаа. /Түүнийг 2017 онд намын дүрэмд оруулсан өөрчлөлтөөр татан буулгасан/ Тэгэхгүйгээр АН-ын одоогийн нөхцөл байдал жалгын нэг тарсан, хорондоо хэрэлдсэн, эмх замбараагүй баахан хүмүүсийн олонлог болон хувирч, намын тамга барьсан нэг, хоёрхон хүний тоглоом болоод дуусч байгаа нь ч гэсэн үнэний хувьтай. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 1 цаг 17 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 2 цаг 13 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 2 цаг 14 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 2 цаг 15 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 2 цаг 16 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 2 цаг 17 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 2 цаг 39 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 2 цаг 45 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 4 цаг 44 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 4 цаг 50 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 4 цаг 51 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 4 цаг 52 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 54 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 4 цаг 56 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 57 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 6 цаг 53 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 6 цаг 55 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 6 цаг 58 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 7 цаг 0 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 7 цаг 1 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top