x

У.Хүрэлсүх Х.Баттулгатай уулзахгүй, утасны дуудлагыг нь ч авахгүй байна

Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хувьд мухардалд ороод байна. Учир нь түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин зургаан жил ажиллах хүсэл бий нь тодорхой.

Гэвч түүний өмнө давахад тун хэцүү даваа тулгараад байна.

Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжтой болох явдал.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, иргэн О.Мөнхсайхан зэрэг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, улмаар цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн, нэгтгэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй нь тодорхой болсон.

Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ЕТГ-т тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичиг илгээсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг ихэд бухимдуулжээ.

Улмаар албан бичгийн хариуг өөрийн биеэр өгөхөөр Үндсэн хуулийн цэцэд очин, "Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.

Монгол улсын Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна" хэмээн зандрах, гомдоллох хослуулан өгүүлснийг хэвлэлүүд дамжуулсан билээ.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын бухимдал Үндсэн Хуулийн Цэцэд очсон төдийгөөр хязгаарлагдахгүй ажээ.

Тэрээр Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үедээ ярьсан тохирсноосоо буцаж, өөрийг нь хуурна чинээ бодоогүй явсан МАН-ын удирдлагуудад хатуу үг чулуудан, Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсч буй нь хууль зөрчиж буй тул нэн даруй зогсоохыг шаардсан байна.

Гэвч түүнтэй холбогдсон МАН-ын нэр бүхий лидерүүд мэдэн будилж, нэг нэгэн рүүгээ асуудлыг бултуулах маягаар "амыг нь таглаж буй" гэнэ.

Гэхдээ явж явж Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрт "цагаан байшингийн эзэн" л нөлөөлж чадах нь нууц биш.

Иймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүсэлтээр огцорсон өдрөөс нь хойш уулзаагүй яваа МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй холбогдохыг хичээж буй ч нөгөөх нь уулзахгүй, тэр бүү хэл утасны дуудлагыг нь авахгүй байгаа ажээ.

Эх сурвалж: sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.58.140.178)
    Jonhuugaas zai bari nuguu tejeeber nohod borgono l biz uyanga munhbaysgalan tseren shijee gesen gulugnuuded hutssaar nohoi toohgui bolson dof u
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 3 цаг 27 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 4 цаг 23 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 4 цаг 24 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 4 цаг 25 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 4 цаг 26 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 4 цаг 27 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 4 цаг 49 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 4 цаг 55 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 6 цаг 55 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 7 цаг 0 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 7 цаг 1 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 7 цаг 2 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 7 цаг 4 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 7 цаг 6 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 7 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 9 цаг 4 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 9 цаг 5 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 9 цаг 8 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 9 цаг 10 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 9 цаг 11 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top