x

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, одоо гоншигноод нэмэргүй

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ лхагва гаригт ҮХЦ-д өөрийнхөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй талаараа тайлбарласан юм. Тэрээр "Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй" гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргасан юм.

Тэгвэл энэ талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. 

Тэрээр цахим хуудаснаа "Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэц дээр очжээ. Өөрийг нь сонгуулиар нэр дэвшиж болох эсэхийг шийдэх Үндсэн хуулийн цэц дээр би нэр дэвших ёстой шүү хэмээн ашиг сонирхлын зөрчлийг умартан байж очжээ. Энэ бол эрх мэдэлтэй хүмүүс нөлөөлж ЖДҮ зээл авдагтай яг адилхан хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүйг би хэлж байсан. Учир нь:

✅ Үе үеийн, заа бараг бүх Ерөнхийлөгч юм юм руу үсчээд олон жил боллоо. Засгийн газрын ажлыг хийх гэж оролдоно, УИХ-ын ажлыг хийх гэж оролдоно, АТГ-ын ажлыг хийх гэж оролдоно, Прокурорын ажлыг хийх гэж оролдоно, Шүүхийн ажлыг хийх гэж оролдоно... Товчхондоо, “холион бантан”. Үүнийг цэгцлэх гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Шинээр эхэлье, “холион бантан”-г цэгцэлье, дахин сонгогдохын тулд эрүүл хүний зүүдэнд ч оромгүй амлалтуудыг өгөхөөс сэргийлье гээд ерөнхийлөгч зөвхөн 1 удаа сонгогддог байхаар Үндсэн хуулиа өөрчилсөн. Би ийм өөрчлөлтийг дэмжиж 2019 оны 11-р сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бусад гишүүдийн хамт батлалцсан.

✅ Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин ороход батлагдсан Үндсэн хууль, түүнд орсон бүх нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгч хамгийн ихдээ 8 жилээр сонгогддог. Үндсэн хуулийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийн өмнө 2 удаа дөрвөн жилээр буюу хамгийн ихдээ 8 жил, нэмэлт өөрчлөлтийн дараа зөвхөн 1 удаа 6 жилээр ерөнхийлөгч сонгогдох учиртай. Тэгэхээр аль ч тохиолдолд 8 жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй. Тийм учраас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй.

✅ Өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нар нэр дэвшиж болно гэж үзье. Нэр дэвшээд сонгогдвол Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар 8 + 6 буюу 14 жил, П.Очирбат, Н.Энхбаяр, Х. Баттулга нар 4+6 буюу 10 жил ерөнхийлөгчөөр ажиллана гэсэн үг. Үндсэн хууль, түүний бүх нэмэлт өөрчлөлтөөр 8-аас дээш жил ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй. Энэ тохиолдолд, товчоор хэлбэл, Үндсэн хуулийн бус ерөнхийлөгчтэй болно.

✅ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 11-р сарын 14-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2020 оны 5-р сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн. Батлагдсанаас хэрэгжиж эхлэх хүртэл 194 хоногийн хугацаанд Х.Баттулга нэр дэвшихээ баталгаажуулах оролдлогыг хийх цаг хугацаа, боломж зөндөө байсан. Түүнд ердөө сайн хуульч л хэрэгтэй байв. Гэхдээ түүнд хүчээ өгчих сайн хуульч огтхон байгаагүйг түүний удаа дараагийн хоригууд тодорхой харуулсан. Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Одоо гоншигноод нэмэргүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.183.224)
    Сайд болоход нь саад хийх гэсний төлөө Хүрэлбаатар өөрөө ямар их гоношигходог нахөр вэ, нэг муу санавал мартадгүй хүнийг тааруухан эр гэдэг дээ!
    2021 оны 02 сарын 28 | Хариулах
  • Дөрвөд хүн (203.91.115.48)
    Хулгайч хуцаарай чи новшоо чамайг шүүх цаг ард түмэнд ирнэ зайлаарай
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • А (192.82.68.228)
    Ерөнхмйлөгчийн хуулийн зөвлөх хэн юм бэ, тэр хүн энэ асуудалд хариу өгөх хэрэгтэй биз дээ, тал бүрээс нь дайралт хийгээд баыхад яагаад байр сууриа илэрхийлдэггшй юм бэ
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Maadag (66.181.161.51)
    Luivarchin hulgaich chamaig shuuh tsag udahgui irnee gulug chin
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Хүрэлбаатарын Хамаарал бүхий компануудыг нь шалгах хэрэгтэй. Жирийн аж ахуйн нэгжийн ажил хийх боломжийг энэ гахайн хэдэн компани нь байнга булааж байдаг. энэ гахай (202.9.46.231)
    зочин
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Ногоон малгайт (202.55.188.97)
    Жээнко та 2 хэн нь хэнийгээ гэдэг юм бээ адилхан төрийн бөөс хулгайч нар байж
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.212)
    Хотгор шанагын хулгай чи зайл
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Додог (203.91.115.51)
    ХОТГОР ШАНАГИЙН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ БАЙЖ ЮҮ ХУЦААД БАЙГАА НОВШ ВЭ
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 3 цаг 28 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 4 цаг 24 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 4 цаг 25 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 4 цаг 26 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 4 цаг 27 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 4 цаг 28 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 4 цаг 50 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 4 цаг 56 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 6 цаг 56 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 7 цаг 1 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 7 цаг 2 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 7 цаг 3 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 7 цаг 5 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 7 цаг 7 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 8 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 9 цаг 5 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 9 цаг 6 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 9 цаг 9 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 9 цаг 11 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 9 цаг 12 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top