x

Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүд цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Даниел Павлас-тай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Чехийн парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахимаар уулзаж, танилцаж байгаад талархлаа илэрхийлэв. Цар тахлын үед хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, хоёр талын харилцааны уламжлалт, тасралтгүй байдлыг хадгалах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дараа шинэчлэн байгуулагдсан Монгол-Чехийн парламентын бүлгийн даргын хувьд Чех Улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдтэй танилцаж, холбоо тогтоох зорилгоор энэхүү цахим уулзалтыг хийж байгаа нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Чехийн парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, нийгмийн хамгаалал, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын харилцаа, консулын хөтөлбөр болон тахь нутагшуулах төсөл зэрэг харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцсон юм. Эдгээр салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, бодит нөөц боломжид нь хүргэж хөгжүүлэхэд хоёр талаас анхаарч, хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Хоёр талын харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих гол механизм болох найрамдлын бүлгүүд үүнд чухал үүрэг гүйцэтгэх тул цаашид бүлгийн гишүүд илүү ойр дотно, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Улсын Их Хуралд Монгол-Чехийн парламентын бүлэг анх 2000 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн оны сонгуулийн дүнд бүрэлдсэн парламентад тус бүлэг 10 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр сонгогдон ажиллаж байна. БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлэг 9 гишүүнтэй ба бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Даниел Павлас 2018 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна.

Цахим уулзалтад УИХын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дэд дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн Э.Бат-Амгалан, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский, БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 3 цаг 29 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 4 цаг 25 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 4 цаг 26 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 4 цаг 27 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 4 цаг 28 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 4 цаг 29 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 4 цаг 51 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 4 цаг 57 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 6 цаг 56 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 7 цаг 2 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 7 цаг 3 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 7 цаг 4 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 7 цаг 6 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 7 цаг 8 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 9 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 9 цаг 5 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 9 цаг 7 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 9 цаг 10 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 9 цаг 12 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 9 цаг 13 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top