x

Ерөнхий сайдад Намын даргыг нь өгөх хэрэгтэй

МАН-ын их хурал хуралдаж намын даргаа шинэ Ерөнхий сайдад өгөх гэснээ хойшлуулж, сонгууль хүргэх болов. ЕС нь эрх барьж байгаа намын дарга байдаг нь дэлхийд байдаг л жишиг. Заримаас нь нэрлэхэд, Ангела Меркель Германы канцлерыг намын даргын ажилтайгаа хавсардаг, Их Британид ялсан намын дарга нь Ерөнхий сайдаар Хатан хаан томилдог. Япон ч тийм байдаг, Шинэ Зеландынх бас л ялсан намын дарга Ерөнхий сайдын ажлаа хавсран гүйцэтгэдэг. Манай улс төрийн намуудын дүрэмд ч ийм л байдаг.

МАН-ын дүрмийн 24.3-т ч намын дарга нь Ерөнхий сайд байхаар заачихсан. Гэтэл шинэ Ерөнхий сайдад намын даргыг өгөхийг хойшлуулаад байна. Ерөнхий сайдад намыг нь өгөхгүй зуныг хүргэх нь улс орны хувьд хол хугацаа байна. Ковидын үеийн нөхцөл байдлаас улбаалж, эдийн засгийн нөхцөл хүндхэн байна. Хөл хорионд удсан иргэдийн амьжиргаа хэцүүдлээ. Өчүүхэн жижиг зүйл дээр ч дүрсхийхээр омогтой болцгоож. Ийм нөхцөл байдалд шүдтэй арслан хэрэгтэй. Юу юугүй Ерөнхийлөгчийн сонгууль ч дөхлөө. Эрх барьж байгаа намаа ч зангидаж, намынхаа бодлогын хэрэгжилтийг голлон хариуцаж байж улс орны асуудлаа шийдэхэд нэмэр болохоос гадна Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ахалж орох хэрэгтэй байдаг.

Энэ гуравдугаар сарын нэгэн,хоёронд МАНXXX их хурлаа хийхээр төлөвлөж байлаа. Гэтэл өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан Удирдах зөвлөлийнхөө хурлаар намын их хурлаа сонгууль болтол хойшлуулчихаж. Үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх намаа юу юугүй өгчихөөр “шалдан ноён” болчих гээд бэрх байх шиг байна. Ил бол ковидын нөхцөлтэй холбож тайлбарлаж байгаа. Харин гуравдугаар сарын нэгэнд намынхаа 100 жилийн ойн арга хэмжээг бол эв аятай хийчих санаатай юм байна. Тэр арга хэмжээнд бол ковид хамаагүй юм байлгүй. Юутай чиг бололцооны хэрээр тэмдэглэх юм байна. Ковидын хөл хориог 23-наас эхэлж тавьж байгаа нь ч намын баяраа тэмдэглэхтэй нь холбоотой биз. Хөл хориотой үед намын баяраа хийвэл хүсэн хүлээж, бэлдсэн 100 жилийн ой нь үзэгч, оролцогчгүй, даржин, амтгүй болно шүү дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон ажил ярьж байна. Томилогдмогцоо чуулганы индэр дээрээс тов хийтэл үг хэлээдэхлээ. Хэлснээрээ хийвэл болж л байна.Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах, импортыг орлох, экспортын баримжаатай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог яаралтай бүрдүүлнэ гэлээ. Мөн Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Таван толгой-Гашуун сухайт, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг дуусгаж, тавдугаар цахилгаан станцыг эхлүүлнэ гэж хэлсэн. Авто замын төслүүдийг ч явуулж эхлэх юм байна. Иргэдээ бүрэн вакцинжуулна. Дундаж давхаргыг дэмжихээ зарлаж, орон сууцны хороолол барих юм гэсэн. Ямартаа ч эхний ээлжинд иргэдээ вакцинжуулалтад бүрэн хамруулна гэсэн. Эхнээсээ ч вакцин нь ирчихлээ. Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсныхаа маргааш хүн амьтан унтуулахаа байсан. Эртэч Монгол болцгооё л гэнэ. Бүгдийг хийе, бүтээе л гээд ханцуй шамлав. Залуу хүн зоригтой байвал юмыг яаж мэдэхэв, зорьсноо биелүүлж болох л юм. Амласан, ярьснаа ажил хэрэг болгох эсэхийг цаг хугацаа аандаа харуулна.

Юутай ч ид эрчтэй байгаа энэ үед нам нь дэмжихгүй бол хэцүү харагдаж байна. Одоо Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авахгүй бол энэ Засгийн газар МАН-ын нэг хэлтэс аятай л ажиллах болно. Ерөнхий сайд нь нэг хэлтсийн дарга аятай ажиллаж таарах нь.Ийм байхад Ерөнхий сайдын яриад байгаа ажил явахгүй, урагшлахгүй. С.Баяр “Ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь бас эдэлье” гээд намын дарга, Ерөнхий сайдын ажлаа хамтатган авч байлаа. Түүн шиг Л.Оюун-Эрдэнэд ял, ямбыг нь хамтад нь өгч байж л ажлаа хийнэ биз дээ. Дараа нь хариуцлага ярихад ч амар.

Харин Ерөнхий сайдын ажлаа гэнэт л өгчихсөн У.Хүрэлсүх хаана явна вэ. Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрт сонгуулийн бэлтгэл ажлаа хангаад завгүй дуулдах ч ажлаа өгснөөсөө хойш олон нийтийн өмнө ил гарсангүй. Юу ч хийхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй ингэж сул яваад байгаа энэ хүний сураг ойрд дуулдсангүй. Галын шугаман дээр ажиллаж байгаа хоёр сайдаа огцруулснаас танхимаараа огцорсон нь дээр гэж хэлчихээд өвчин тахлын үед улс орноо хаяж явсан энэ нөхрөөс намын даргын ажлыг нь аваад зогсохгүй шийтгэл хүлээлгэмээр байгаа юм. Цагтаа өөрөө М.Энхболдыг ажлаа өг гэж шахаж шаардаж байгаад л буулгаж байсан шүү дээ. Тэр туршлагаа ч бодсон, намын дүрмээ ч бодсон намын даргын ажлаа өгөх хэрэгтэй. МАН-ын үе үеийн дарга нар ийм жишгээр л явж ирсэн. Асар том хариуцлага үүрчихээд нэг л өдөр “Би явлаа” гээд амиа бодоод яваад өгчихөж болдог юм уу. Дураа хүрэхээр Ерөнхий сайд хийгээд дургүйгээ хүрэхээр хаяад явчихсан түүнтэй хариуцлагын асуудал ярих л болох байх. Тэгээд ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ намаа сугавчлаад орно л гэхгүй юм бол ингэтэл тас атгаад намын дүрэм журмаа зөрчин, хойшлуулахын учир юунд байна.

Нөхцөл байдал улам хүндэрч, улсаасаа өндөр байсан рейтинг нь уначих вий гэж болгоомжилж, дараагийн улс төрийн нүүдэл буюу Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэхээр л явчих шиг боллоо. Нэгэнт сонгуулийн ажилдаа шуударч байгаа бол намын даргынхаа ажлыг өгч ноосоо тушаачихаад явсан нь өөрт ч, өрөөлд ч, энэ улсад ч хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 4 цаг 52 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 5 цаг 48 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 5 цаг 49 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 5 цаг 50 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 5 цаг 51 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 5 цаг 53 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 6 цаг 15 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 6 цаг 20 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 8 цаг 20 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 8 цаг 25 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 8 цаг 27 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 8 цаг 28 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 8 цаг 30 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 8 цаг 31 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 33 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 10 цаг 29 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 10 цаг 30 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 10 цаг 33 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 10 цаг 36 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 10 цаг 37 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top