x

Г.Занданшатар: Үхэр жил монгол хүн бүхэнд ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

"Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Элэг нэгт ахан дүүс ээ,

Та бүхэндээ Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1, Цагаан сарын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

XVII жарны цагаан хулгана жил улиран одож, элбэг дэлбэг байхын бэлгэдэл цагаагчин үхэр жил морилон ирж байна.

Та бүхэн уламжлалт ёс заншлаа дээдэлж, цар тахлаас сэргийлэх шийдвэр, дүрэм журмыг сайтар баримтлан, гэр орондоо, халуун ам бүлээрээ Шинэ сараа угтан тэмдэглээрэй.

Улиран одож буй хулгана жил цар тахал дэлгэрсэн, цас зудын бэрхшээл тохиосон амаргүй жил болж өнгөрч байна. Бэрхшээлийг гарз хохирол багатай гэтлэн давахын төлөө Монгол хүн бүхэн чармайн зүтгэж байна.

Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй байсан ч манай ард түмэн Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу, төрийн эрх барих дээд байгууллага, Улсын Их Хурлаа сонгож байгууллаа.

Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх “Гурван хувьсгал”-ын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хууль ёс, Эдийн засаг, Нийгмийн бодлого гэсэн Гурван хүрээг хамрах хувьсгалт шинэчлэл амжилттай өрнөж байна.

Шинэ парламент иргэндээ үйлчилдэг, хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлдог, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг шинэчлэн баталлаа.

Мөн хэнээс ч хараат бус, зөвхөн хууль, шударга ёс засагладаг Шүүхтэй болох эрх зүйн шинэ орчныг бүрдүүллээ.

КОВИД-19 цар тахлын эрсдэлээс эдийн засгаа, иргэдээ хамгаалах олон чухал хууль, шийдвэр гарган хэрэгжүүллээ.

Цар тахлын хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой нөхцөлд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, дэлхий дахинд цахим парламентын шинэ жишиг тогтоосон анхдагч парламентын нэг боллоо.

Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу ард түмэнтэйгээ хамтран хууль боловсруулж, хэлэлцэж, батлах Цахим парламентын шинэ системийг нэвтрүүллээ.

Шинэ Улсын Их Хурал сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийн үлгэр дуурайл болохын төлөө ажиллаж байна. Хуралдааны ирц, оролцоо, дэг ёсыг баримтлах талаараа энэ парламент хамгийн сайн жишиг тогтоож байгааг иргэддээ илэрхийлэн хэлэхэд таатай байна.

Байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг Улсын Их Хурал тууштай баримталж байна. Энэ зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батална.

Өнгөрч буй хулгана жилийн босгон дээр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг Улсын Их Хурал баталсан. Төр, түмнийхээ мэдэлд буцаан авсан Салхитын ордын баялгаар 763 тэрбум төгрөг босгож, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн бол, энэ 7 хоногт 105.0 тэрбум төгрөг Монголбанкинд тушаагдлаа. Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй байсан иргэддээ 1.0 сая төгрөг хүртээхэд энэ мөнгө зарцуулагдах болно.

Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх учиртай. Тухайлбал, Оюутолгойн ордын ашгийг монголчууд хүртэх эрхтэй.  Энэ зорилгоор Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Дубайн гэрээг цуцлах ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна.

Коронавирусийн цар тахлаас эдийн засаг, иргэдээ хамгаалах төрийн бодлого, шийдвэр тууштай үргэлжлэх болно. Улсын Их Хурал, Засгийн газар хамтран иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа дэмжих 10.0 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг энэ билигт сайн өдөр Та бүхэндээ дахин дуулгаж байгаадаа таатай байна.

Монгол тулгатан, Эрхэм хүндэт иргэд ээ,

Ирж буй цагаагчин үхэр жил монгол хүн бүхэнд ивээлээ хайрласан, амар тайван, аз жаргал дүүрэн, сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Цар тахлын аюул холдоно. Цас зудын бэрхшээл ч арилна аа. Дэлгэр сайхан цаг удахгүй ирнэ. 

Ёс заншлаа дээдэлж, ахас ихсээ хүндэтгэн, даага далантай, бяруу булчинтай Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш дүүрэн орших болтугай" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 8 цаг 48 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 9 цаг 44 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 9 цаг 45 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 9 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 9 цаг 47 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 9 цаг 48 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 10 цаг 11 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 10 цаг 16 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 12 цаг 16 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 12 цаг 21 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 12 цаг 23 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 12 цаг 24 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 26 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 12 цаг 27 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 29 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 14 цаг 25 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 14 цаг 26 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 14 цаг 29 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 14 цаг 32 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 14 цаг 33 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top