x

Л.Оюун-Эрдэнэ: Эх орон минь 30 жилийн дотор АЗИЙН ИХ ХҮЛЭГ УЛС болон хөгжих болтугай!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ XVII жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн нэгний мэндчилгээ дэвшүүллээ.

"Амархан сайн байцгаана уу?

Ашдын билэгтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж,

Монгол Улсын

Айл өрх, иргэн бүхэнтэйгээ

Алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна аа!

Эх оронд маань төдийгүй, эргэх дэлхийн хүн төрөлхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авчирлаа. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн  хямралаас гурав дахин хохирол учруулсныг эдийн засагчид онцолж байна. Бид 10 сарын турш энэ өвчнийг дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэхүү гамшиг биднийг бүтэн тойрсонгүй ээ. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг маань -6% болж агшлаа.  Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан байна.

Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүртээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотолдог. Бид хамтын итгэлцэл, тэсвэл тэвчээр, нэгдмэл “Алсын хараа”, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэ хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн цусны эргэлтийг хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлаж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангагдахад “Нэг хаалга-Нэг шинжилгээ” туйлын чухал. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй, өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид, нийт олныхоо төлөө нэг зорилгын доор нэгдэж, гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

Энэ арга хэмжээний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхэлнэ. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах болно.

Монгол ахан дүүсээ!

Амны билгээс ашдын билэг гэдэг ардын сайхан үг бий. Хулгана жил хулжин одож, эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ!

Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, шинэ бүхэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард түмэндээ илэрхийлье.

30 хэмийн хүйтэнд 30 мянган монгол хүн төв талбайдаа цуглаж, өнгөрсөн 30 жилийг цэглэж, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй ээ.

Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа иргэд нь эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хууль засагладаг шударга төр, засагтай шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой.

Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй ээ.

Магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно.

Төв талбайд итгэн цугласан шигээ Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хүнд үеийг хамтдаа туулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрнээ итгэж байна. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ирж буй үхэр жил бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно.

Эцэг дээдэс минь 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг

Эх орон минь 30 жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн АЗИЙН ИХ ХҮЛЭГ УЛС болон хөгжих болтугай.

Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай!" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 8 цаг 51 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 9 цаг 47 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 9 цаг 48 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 9 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 9 цаг 50 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 9 цаг 51 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 10 цаг 13 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 10 цаг 19 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 12 цаг 19 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 12 цаг 24 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 12 цаг 25 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 12 цаг 26 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 28 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 12 цаг 30 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 31 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 14 цаг 28 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 14 цаг 29 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 14 цаг 32 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 14 цаг 34 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 14 цаг 35 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top