x

Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд хандав

УИХ-аар баталсан Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавьсан боловч УИХ-ын олонхи хоригийг хүлээж авахаас татгалзсан билээ.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр дээрх хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгүүлэхээр Цэцэд хүсэлт гаргав. Тэр энэ удаад өөрийн биеэр дээр Цэцэд очиж, Цэцийн дарга Н.Чинбат Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд хандаж, 

-Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект. 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд олон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна.

Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна. Цэц энэ асуудлыг хэлэлцэж, ард түмний талд шийдвэр гаргахыг хүсье” гэв.

Эрх баригчдын өдүүүлсэн Концесс, ЖДҮ гэмт хэргүүдийг сануулав

Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгааг жишээлэхдээ эрх баригч намын Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон асуудлаар жишив.  Тэрбээр,  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гол шалтгаан нь Засгийн газрын сайдууд үнийн дүн ихтэй, том төслүүдийг концесс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор авсан гэдэг асуудал байсан. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давуу эрхтэйгээр, мөн концессын том гэрээнүүдийг авсан гэдэг шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Монголын төрд үргэлж нэг нам олонх байхгүй учраас энэ асуудлыг засах хэрэгтэй байгааг анхааруулав.

Ерөнхийлөгчид Цэцэд хүсэлт гаргасан гурав дахь тохиолдол болов

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат “Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц дээр анх удаа ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субьект бий. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар, дөрөвдүгээрт, Монгол Улсын ерөнхий прокурор, тавд, Монгол Улсын дээд шүүх гэсэн ийм таван субьект Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргадаг. Өнөөдрийн байдлаар энэ таван субьектээс 16-17 хүсэлт ирсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урьд нь олон жилийн өмнө хоёр удаа хүсэлт ирсэн байдаг. УИХ-аас хүсэлт ирж байгаагүй" гэв.

Хүсэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэнэ

Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад, Цэцийн гишүүнд томилбол татгалзах эрхгүйгээр 14 хоногийн дотор шууд маргаан үүсгэх зохицуулалттай аж. Хүсэлт нь процессын шаардлага хангасан эсэх, бусад нэмэлт шаардлага материал байгаа эсэхээс хамаарч маргаан үүсгэнэ. Цэцэд ирсэн гомдлыг 9 гишүүн тойргийн журмаар авч хэлэлцэж, маргааш үүсгэх эсэхийг шийддэг бөгөөд мөн гишүүн гомдол гаргасан асуудлаар маргаан үүсгэхээс татгалзах, өөрөө хэлэлцэхээс татгалзах зэрэг хуулийн зохицуулалттай байна.

Сануулахад, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзанддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг 2018 онд Ерөнхийлөгч санал болгосноор томилж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 8 цаг 53 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 9 цаг 49 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 9 цаг 50 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 9 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 9 цаг 52 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 9 цаг 53 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 10 цаг 15 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 10 цаг 21 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 12 цаг 21 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 12 цаг 26 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 12 цаг 28 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 12 цаг 29 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 31 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 12 цаг 32 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 34 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 14 цаг 30 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 14 цаг 31 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 14 цаг 34 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 14 цаг 37 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 14 цаг 38 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top