x

Цай Вэньруй: Цар тахал арилж, Хятад Монголын найрамдал мөнхөд орших болно

2021 оны Үхэр жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон өөрийн зүгээс Монгол нөхдөдөө баярын мэнд хүргэж байна.

Улиран одож буй энэ жил эгэл бус жил байлаа. Гэнэт тулгарсан цар тахалтай тэмцэхийн тулд Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, хоёр улсад эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болгож, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдалтай гэдгийг тод харууллаа. Хятад, Монголын харилцаа цар тахалтай хамтран тэмцэх явцад шинэ ахиц дэвшилд хүрлээ.

Бидний чин сэтгэлийн яриа хэлэлцээний ачаар хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байна. Энэ оны 2-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчлах үеэр Ши Жиньпин дарга ноён Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийж, хоёр улсын төрийн тэргүүн нар талуудын харилцаа, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны талаар чухал тохиролцоонд хүрэн, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд тодорхой чиглэлийг гаргасан билээ. 2019 оны 9-р сард Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр талууд хоёр улсын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар чухал тохиролцоонд хүрснээр хоёр улсын харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд хүчтэй түлхэц өгсөн. 

Бидний санаа нэгдэн хамтран ажилласны хүчинд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой ахиж байна. Цар тахлын эсрэг тэмцлийн хүрээнд талууд “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил, үйлдвэрлэлийг сэргээх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж байна. Хятад бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, талууд цар тахлын үед хилийн “Ногоон гарц”-ыг нээснээр хоёр улсын хамтарсан томоохон төслийн ажлууд амжилттай явагдаж байна. Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Монголын талын анхаарал хандуулдаг Хятад руу нүүрс экспортлох асуудалд өндөр ач холбогдол өгч хүчтэй дэмжлэг үзүүлснээр Монгол улсын цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах ажиллагаанд хувь нэмэр оруулсан.

Бидний үнэн сэтгэлийн харилцан ойлголцлын хүчээр Хятад, Монголын найрсаг нөхөрлөл улам бүр гүнзгийрч байна. Цар тахлын үед, хоёр улсын ард түмэн урьд өмнөхөөс илүү найрсаг харилцаатай байлаа. Сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн Хятадад сайн санааны тусламж үзүүлж, Хятадын тал ч мөн лийрийн хариуд тоор гэдгийн адил цар тахлаас сэргийлэх, тэмцэх туршлагаа хуваалцаж, Монголын талд олон удаагийн эмнэлгийн эд материалын тусламж үзүүллээ. Монголын талын бэлэглэсэн гучин мянган толгой хонь Хятадад “жилийн хамгийн их хайлт хийсэн сэдэв” болсон бөгөөд Хубэй мужийн ард иргэд Монголын ард түмэнд улаан цай хариу бэлэглэж, улмаар “хонины хариуд цай” хэмээх сайхан үйл явдал өрнөлөө. Өдгөө, дэлхийн бүх улс орнууд вакцинжуулах ажлаа эрчимжүүлж байна. Хятадын тал өөрийн ард иргэдийг вакцинжуулах яаралтай нөхцөл байдалд байгаа ч Монголын талд вацкины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн.

Нөхөд өө,

Цар тахал арилж, Хятад, Монголын найрамдал мөнхөд орших болно. 2020 онд Хятад, Монголын харилцаа цар тахлын нөлөөг даван туулснаар шинэ хөгжилд хүрч, талуудын хамтын ажиллагаанд ололт, амжилт их байлаа. Хятад, Монголын найрамдал улам бүр гүнзгийрлээ. Энэ бүхэн Монголын ард түмний үнэн сэтгэлийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Би БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамыг төлөөлөн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2021 онд ч бид урьдын адлаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй хэмээх үзэл санааг баримталж, Монголын талтай хамтран хоёр улсын удирдагчдын тохиролцоог хэрэгжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах болно. Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжиж, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд илүү их сайн сайхныг авчрах болно.

Монгол Улс цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн аз жаргалтай, амар тайван байхыг хүсэн ерөөе!

Хятад, Монголын харилцаа тасралтгүй шинэ шатанд хүрэхийг хүсэн ерөөе! Хятад, Монголын найрамдал мөнхөд оршиг!

Шинэ оны мэнд хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 10 цаг 12 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 11 цаг 8 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 11 цаг 9 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 11 цаг 10 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 11 цаг 11 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 11 цаг 13 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 11 цаг 35 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 11 цаг 40 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 13 цаг 40 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 13 цаг 45 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 13 цаг 47 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 13 цаг 48 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 50 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 13 цаг 51 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 53 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 15 цаг 49 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 15 цаг 50 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 15 цаг 53 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 15 цаг 56 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 15 цаг 57 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top