x

ЗӨВ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЗАХИАЛЪЯ

"Ерөнхийлөгч захиалах эрхийг гишүүд, дэмжигчид, нийт иргэддээ олгоно"

Хөдөлмөрийн Үндэсний намаас “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг өрнүүлж эхэллээ.

Хөдөлмөрийн Үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах бөгөөд нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой гэдгийг Намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-нд байхаар тогтсон. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгчөө захиалах эрхийг энэхүү аянаараа олгож байгаа гэсэн юм. 

Хөдөлмөрийн Үндэсний намын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхийлөгч бол аль нэг нам, бүлэглэлийн төлөөлөгч биш, харин нийт иргэдийн, Монгол Улсын Ерөнхийлөгч байх ёстой билээ. Энэ бол Үндсэн хуульд заасан нийт Монголчуудын хүсэл. Харамсалтай нь, нэр дэвшүүлэх эрхтэй улс төрийн намууд иргэдийн хүсэл сонирхлыг төлөөлж чадах, шаардлага хангасан нэр дэвшигчдийг дэвшүүлж чадаагүйгээс урьд өмнөх сонгуулиуд сонголтгүй байсаар ирэв. Иргэд сонгох хүнгүй, дугуйлах нэр дэвшигчгүй байсан нь ардчиллын утга учрыг алдагдуулж, улс төрийн намууд иргэдээ төлөөлөх чадваргүй болсны илрэл юм.

Иймд, УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигчийг тодруулахад өөрийн саналыг гарган оролцох боломжийг иргэдэд нээлттэй олгож, сонгуулийг сонголттой болгох “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг эхлүүлж байна. Аяны гол зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах явдал юм. Нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой. Монгол Улсын иргэн таныг www.zuvhun.mn веб хуудсаар зочлон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал зохих хүний мэдээллийг илгээж, бидний судалгаанд хамрагдахыг урьж байна.

Та хуулийн шаардлага хангасан Монгол Улсын Иргэн хэнийг ч нэр дэвшүүлэхээр саналаа ирүүлж болно. Монгол орон үеийн үед эх орноо гэсэн зүрх сэтгэл, хүсэл тэмүүллээр дутаж байгаагүй, бидний дунд Ерөнхийлөгчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж чадах хүн олон бий гэдэгт бид эргэлзэхгүй байна. Бид хамтдаа зөв хүнийг сонгон нэр дэвшүүлж, сонгуулийг сонголттой болгож чадна. Энэхүү судалгааны үр дүнг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8-д заасан "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх"-ийг хориглосон хязгаарлалтын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусах хуульд заасан хугацаанаас өмнө нийтэд ил болгохгүй болно.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ (ХҮН)

2021 оны 2 дугаар сарын 5

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 10 цаг 12 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 11 цаг 8 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 11 цаг 9 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 11 цаг 10 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 11 цаг 11 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 11 цаг 12 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 11 цаг 34 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 11 цаг 40 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 13 цаг 39 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 13 цаг 45 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 13 цаг 46 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 13 цаг 47 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 49 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 13 цаг 51 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 52 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 15 цаг 48 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 15 цаг 50 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 15 цаг 53 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 15 цаг 55 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 15 цаг 56 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top