x

ТББХ: Хууль тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэвлэлийн хурал хийлгэж, УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэв. Хэвлэлийн хурлыг УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар хийв.

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөх, УИХ-ын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирснийг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан мэдээллийнхээ эхэнд онцлов.

Байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

Намрын чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлуулсан нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. Хуулийн шинэлэг зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар мэдээлэл өгөв.

Өмнөх хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны чөлөөт цагт Хурлын тэргүүлэгчид нь Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан буруу жишгийг шинэ хуулиар халж, Хурал нь асуудлаа бүрэн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хамтын удирдлагын байгууллага байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн итгэлийг алдсан хариуцлагагүй төлөөлөгчийг эгүүлэн татах, нэгдмэл хариуцлагатай, улс төрийн шинэ соёл нэвтрүүлэх, орон нутгийн санхүү, эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлж өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн орчин бүрдүүлэх зэрэг олон шинэ зохицуулалтыг тусгасан. Мөн орон нутгийн бие даасан байдлыг хангах хүрээнд өөрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор иргэдийн шууд удирдлагын хэлбэр болох иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын сацуугаар бусад хэлбэр (иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэрэг)-ийг хуульчилж өгсөн.

Орон нутгийн өмчийн эрх зүйн үндсийг тодорхой болгож, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зарчим, төрийн өмчийн удирдлагыг хуулиар тодорхойлсон хязгаарын хүрээнд хэрэгжүүлэх журам болон орон нутгийн өмчид тавих хяналтыг тодорхой болгосон. Түүнчлэн улстөржилтийг арилгах шаардлагын үүднээс Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аливаа улс төрийн намын бүлэг, эвсэл байгуулж ажиллахыг хориглосон.  

Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх зарчим, журмыг шинээр зохицуулсан бөгөөд үүнтэй уялдаатайгаар нэгж байгуулахад харгалзах үзүүлэлтүүдийг шинээр тодорхойлж, нэгжийг өөрчлөх асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэх зохицуулалтыг бий болгож, нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байхаар тусгасан. Харин иргэдээс саналыг нь авах ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг Улсын Их Хурал тогтооно. Нэгжийг өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналд үндэслэх, Засгийн газар санаачлах үндэслэлийг хуулиар тодорхойлсон гэдгийг хэллээ.

Намрын чуулганы хугацаанд Байнгын хорооноос хэлэлцүүлж батлуулсан бас нэг гол хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгатай нийцүүлж, Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацаа, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалт, сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгосон байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Уугуул иргэн байх нийтлэг шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан.

Мөн нэр дэвшигч нь Авлигатай тэмцэх газарт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах бөгөөд уг мэдүүлгийг сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс эхлэн тус газар нь өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулах зохицуулалтыг хуульчилсан өгсөн. Энэ нь сонгогч тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын талаарх мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой зохицуулалт болсон.

Хуулийн хамгийн чухал зохицуулалтын нэг нь сонгуулийн санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар хийх бөгөөд гараар тоолох хяналтын тооллогын үеэр хэвлэл мэдээллийг байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулах юм. Түүнчлэн нэг хүн сонгуулийн өөр хэсгүүдэд санал өгдөг гэх хардлагыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр зохицуулсан талаар танилцуулав.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсаныг Улсын Их Хурал 2020 оны наймдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.” гэж; Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. гэж тус тус өөрчилсөнтэй уялдуулан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулжээ.

Мөн “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай”, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай”, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх, нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлж батлуулжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, томилох тухай, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанааар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна.

Харьяа байгууллагын тайлан, хяналт, шалгалтын ажлын талаар:

Байнгын хороо тайлант хугацаанд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд нийцүүлэх талаар албан бичгээр Засгийн газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 51 тоот захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэл ажиллаж, таван чиглэлээр санал, дүгнэлт боловсруулж, Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Зохион байгуулсан хэлэлцүүлэг, уулзалтын талаар:

Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, санал бодлыг сонсох, үүрэг чиглэл өгөх талаар тайлант хугацаанд тодорхой арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Нутгийн удирдлагын дэд хорооноос Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр эрдэмтэн судлаачдын хүрээнд, 2020 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дарга болон Хурлын төлөөлөгчдийн дунд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороодтой хамтран Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, хуулийн хэрэгжилттэй танилцаж, Төрийн албаны салбар зөвлөлийн цахим хуралд оролцон санал солилцож, үүрэг чиглэл өгсөн байна. Мөн намрын чуулганы хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл болон Олон улсын байгууллагаас хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн удирдлагуудтай албан уулзалтуудыг шат дараатай зохион байгуулж, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож ажиллажээ.

Түүнчлэн ОХУ, Канад, АНУ, Япон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай цахим уулзалт хийж, Монгол Улсад вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар албан ёсны хүсэлтээ уламжилжээ. Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагч болох 20 мянга гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж буйгаа энэ үеэр илэрхийлсэн талаар Байнгын хорооны дарга сэтгүүлчдэд мэдээлэв.

Байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын дагуу УИХ-ын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байгааг нэмж дурдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 11 цаг 30 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 12 цаг 26 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 12 цаг 27 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 12 цаг 28 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 12 цаг 29 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 12 цаг 31 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 12 цаг 53 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 12 цаг 58 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 14 цаг 58 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 15 цаг 3 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 15 цаг 5 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 15 цаг 6 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 15 цаг 8 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 15 цаг 9 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 11 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 17 цаг 7 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 17 цаг 8 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 17 цаг 11 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 17 цаг 14 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 17 цаг 15 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top