x

Г.Занданшатар: Хэрэв бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын хамт олонд мэндчилгээ дэвшүүлэв.



Хүний эрх бол ардчиллын үнэт зүйл юм. Монголчууд бид 1992 онд Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг анх удаа хүний эрхийн олон улсын зарчим, хэм хэмжээтэй уялдуулан томьёолж, бодитоор баталгаажуулсан билээ. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улс эрх зүйн шинэтгэлийг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Үүний нэг жишээ нь тусгайлан хууль баталж, Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулсан явдал юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллага болон бусад олон талт дэмжлэгийн үр дүнд Улсын Их Хурал 2000 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан билээ. Ийнхүү Улсын Их Хурал олон улсын жишигт нийцүүлэн хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, Хүний эрхийн Үндэсний Комиссын анхны гурван гишүүнийг томилж, Комиссын анхны гишүүд 2001 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тангараг өргөснөөр Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан түүхтэй.

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсэж байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, хамт олон, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, Парисын зарчимд бүрэн нийцсэн бие даасан, хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэгч, үндэсний байгууллага болохоо гурвантаа магадлан итгэмжлүүлж, бүс нутгийн, олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадахуйц үндэсний байгууллага болж төлөвшин хөгжиж байна.

Монгол Улсын Их Хурал тус Комиссын бие даасан, хараат бус байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, эрх зүйн үндсийг улам боловсронгуй болгоход чиглэсэн шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг энэ дашрамд цохон тэмдэглэж байна.

Комиссыг улс орон даяар чиг үүргээ хэрэгжүүлэх хүний нөөцийн болон санхүүгийн боломжоор хангах үүднээс Улсын Их Хурлын 2013 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутагт ажиллах Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 ажилтны орон тоо, төсвийг улсын төсөвт тусгах үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгснөөр 2014 оноос аймаг бүрд тогтмол хүрч ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Эрх тэгш байдлыг шаардах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа нөхцөлийг арилгах, хүний эрхийг дээдлэх нь монгол төрийн эрхэм зорилт юм. Тиймээс Улсын Их Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сард баталсан. Ингэхдээ өмнө нь тус Комиссоос жил бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг байсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Байнгын, Дэд хороогоор оруулж чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүдэг практикийг өөрчилж, уг тайланг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон нь жишиг болохуйц алхам болсон билээ.

Улмаар Улсын Их Хурал Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гаргахаар ажиллаж байгааг олон улсын байгууллагууд сайшааж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Энэ хууль батлагдвал Монгол Улс бүс нутагтаа ийм төрлийн хуулийг баталж хэрэгжүүлсэн анхны улс болох юм.

Монгол хүний эрх бол Монголын ард түмэн хүний дайтай амьдрах, Монгол орон улсын дайтай хөгжин дэвжих нэгэн баталгаа юм. Ардчилал, хүний эрх хоёрыг ялгаж салгах аргагүй. Хэрвээ бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой.

Тиймээс баталсан хуулийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалагчдын хүчийг нэгтгэж, хамтран ажиллахад Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлал үзүүлэх учиртай.

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан монгол хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахын төлөө цуцашгүй, чин шударгаар ажиллахыг Та бүхнээс хүсье.

Ингэж чадвал монгол хүний амьдрал тэгш дүүрэн болно. Монгол Улс хөгжин цэцэглэж, сэргэн мандана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2021 оны Хоёрдугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 13 цаг 9 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 14 цаг 5 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 14 цаг 6 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 14 цаг 7 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 14 цаг 8 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 14 цаг 9 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 14 цаг 31 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 14 цаг 37 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 16 цаг 36 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 16 цаг 42 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 16 цаг 43 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 16 цаг 44 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 16 цаг 46 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 16 цаг 48 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 16 цаг 49 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 18 цаг 45 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 18 цаг 47 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 18 цаг 50 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 18 цаг 52 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 18 цаг 53 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top