x

Ч.Сайханбилэг: Ерөнхийлөгчийн цаад зорилго нь хоёр хөршдөө Оюутолгой төслийг өгөх юм

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудаснаа бичлэгээр мэдэгдэл хийлээ. 

Тэрээр "Өөрийн чинь өмгөөлөгч таны хэргийг чамбайлахад хэцүү биш ээ. Гэхдээ та улс төрийн нөлөө, оролцоог нь хаагаад өгч чадах уу. Тэгэхгүй бол хуулийн сайн үндэслэл гаргаад ч хий хоосон ажил гэдгийг сонсоод үнэхээр сэтгэл гонсоймоор. Хуульд захирагдах шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамтлаад үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өгөхийг шаарддаг гэж Ерөнхий сайд ажлаа өгөхдөө мэдэгдсэнийг бодохоор үнэхээр сэтгэл өвдмөөр. Хууль зүйн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг шийддэг гэдгийг илчилснийг хараад үнэхээр уур хүрмээр. 

Чамайг төрийн нэр ашиглан баривчилж, шоронд хатааж, тэнд ална гэсэн заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүрэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Энэ бүхэн Солонгос савангийн дуурь эсвэл Холливүүд дүрүүд биш ээ. Энэ бол бидний бодит байдал, үнэн дүр төрх. Холбогдох хуулиас гадна Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдэл сошиалаар гуравхан хоногийн сэвэлт болж мартагдах учиртай гэж үү.

Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. Өөрөө 800 км-т төмөр зам тавьж байгаа гэж хэлдэг ч 267 км явж хил дээр хүрэх төмөр зам өнөөдөр дуусаагүй байна. Өөр чиглэлд барьсаар байна. Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг Орос нөхөж, харин Монгол ялагдлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюу толгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн.

Өнөөдөр УИХ, Засгийн газрын урдуур шургалж, энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдүүлэхгүй бүтэлгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь ердөө л гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг дахин ялагдуулах юм.

Түүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн амьжиргааны түвшин улам буурлаа. Эдийн засгийн өсөлт зогслоо. Хувийн хэвшлүүд үүд хаалгаа барилаа. Том компаниудыг өөртөө үнэнч эсэхээр нь хоёр хуваалаа. МАНАН, 30 гэр бүл, оффшор гэсэн баахан хуйвалдааныг бий болголоо. Гэхдээ өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр өөрөө тодорлоо. Бүтээн байгуулалтын жинхэнэ ажлуудыг бус бүтэлгүй үзэл суртлын дайн өрнүүлж, монголчуудыг талцуулж, нийгмээ бутаргалаа.

Манай улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Төв Ази дахь ардчиллын цорын ганц Баянбүрд хэмээн нэрлэгдэж ирсэн. Ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх, хуульд захирагдах ёс, хараат бус шүүх засаглалаа өдөр бүр тордож суухгүй бол нүд ирмэхийн зуур алдах боломжтойг, дарангуйлал руу гулсах боломжтойг бид мэдэрлээ. 

Энэ бүхнийг хараад гар хумхин сууж болохгүй. Энэ хэвээр үргэлжилбэл сайнаар бол нэг нэг намын тогтолцоо бий болно. Саараар бол нэг хүн диктатур тогтоно. Болоод өнгөрсөн үйл явдлыг дахин гаргуулахгүй байх зорилгоор хууль дээдлэх ёсыг тогтоож, хараат бус шүүх засаглалыг бий болгох зорилгоор олон улсын "Amsterdam and Partners" хуулийн товчоотой хамтран өөрийн цагаан номоо гаргаж байна. saihanbileg.com цахим хуудсаар дамжуулан Монгол, Англи хэл дээр унших боломжтой" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ааги (202.55.188.101)
    Бидэнд юу ч наалдахгүй, тэгээд хэдэн арван тэрбум долларын өрөнд орох нөхцөлтэй бол хоёр хөршдөө бид өөрсдөө өрөнд орохгүй нөхцлөөр өгсөн ч яахав дээ. Тэгвэл хамаагүы дээр юм биш үү
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 13 цаг 8 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 14 цаг 4 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 14 цаг 5 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 14 цаг 6 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 14 цаг 7 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 14 цаг 8 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 14 цаг 30 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 14 цаг 36 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 16 цаг 36 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 16 цаг 41 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 16 цаг 43 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 16 цаг 44 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 16 цаг 46 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 16 цаг 47 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 16 цаг 48 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 18 цаг 45 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 18 цаг 46 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 18 цаг 49 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 18 цаг 52 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 18 цаг 53 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top