x

Рио Тинто, Туркоиз Хилл Ресурсийг Оюутолгойгоос шахах нь Х.Баттулгын ашиг сонирхол уу?

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэцэж байна. УИХ-ын гишүүдийн нэр дэвшигчээс асууж буй асуултын олонхи нь Оюутолгойн гэрээг яах вэ? гэдэг асуулт.

Тухайлбал, Ж.Сүхбаатар гишүүн /Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт эчнээ яригдаад эхэлсэн/ "Би Оюутолгойн гэрээг батлахад УИХ-ын гишүүн байсан. Гэхдээ 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг төлж дууссанаас хойш Монголын тал зардал хуваалцахгүй гэж ойлгосны үндсэн дээр гэрээг дэмжсэн" хэмээн ярив. Нэг үгээр Монголын тал компанийн 34 хувийг эзэмших боловч нэг төгрөгийн санхүүжилт гаргахгүйгээр /жишээлбэл, далд уурхайн бүтээн байгуулалт дээр/ ноогдол ашиг хүртэх сонирхол манай УИХ-д байсан юм шиг байна. Гэвч тухайн хүн юу гэж ойлгох нэг хэрэг, гэрээнд юу заасан нь өөр хэрэг.

Хоёрдугаарт, Ж.Сүхбаатар гишүүний хувьд "Би гэрээг батлалцсан хүний нэг, тухайн үед дэмжиж байсан" гэж хэлж байгаа нь сайн хэрэг. Харин тэгж хэлэх ёстой бас нэгэн хүн огт дуугарахгүй байгаа нь тухайн үед УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. УИХ-аар баталсан ХОГ "хулхи байжээ", монголчуудыг хуурчихжээ гэвэл хариуцлагыг Х.Баттулга ч гэсэн хамт үүрэх ёстой гол оролцогчдын нэг мөн. Ядаж л сул гишүүн байсан Ж.Сүхбаатараас илүү оролцоотой байсан, хариуцлага ч гэсэн тэр хэмжээгээр оногдох ёстой. 

Гэвч мань хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн уг гэрээг шүүмжилж, бүр гэрээг байгуулсан бүх хүнийг толгой дараалан шоронд хийсэн. Энэ нь цаагуураа Оюутолгойн гэрээг эсэргүүцэх нь Х.Баттулга гэдэг хувь хүний байр суурь биш, Монголын төрийн байр суурь юм аа гэж дэлхий дахинд зарлаж байгаа хэрэг л дээ. Гэвч тэгэх нь хэнд ашигтай вэ? 

Сүүлийн өдрүүдэд Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд үүссэн хурцадмал байдлын цаана Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгын ашиг сонирхол бий гэх мэдээллүүд ч гадаадын хэвлэлүүдээр гарч эхэлжээ. Тухайлбал, дэлхийд тэргүүлэх уул уурхайн аналитик хэвлэл mining.com-д "Монголын төрийн тэргүүн Рио Тинто болон Туркоиз Хилл Ресурс компанийн "Оюутолгой" төсөлд эзлэх байр суурийг унагахаар оролдсон байгаа" тухай нийтэлжээ. Хэрэв Дубайн гэрээ цуцлагдвал оронд нь Орос, эсвэл Хятадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь Х.Баттулгын ашиг сонирхол юм хэмээн бичсэн байна.

Товчхон хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаа дуусах дөхөж байгаа. Түүнээс урьтаж Оюутолгойн төсөлд өөрийн эрх ашгийг шургуулах л сонирхол Х.Баттулгад байгаа юм биш биз?

Б.Жаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.180.215)
    нямдорж нь хятадын тагнуул баттулга нь оросын хорлон сүйтгэгч
    2021 оны 01 сарын 31 | Хариулах
  • Мгл (139.5.219.9)
    О/Толгойг унагах нь Оросын сонирхол. Гүйцэтгэгч нь Баттулга.
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (106.3.193.212)
    jargal aa bolij uzee, mongol hun bzdee chi chin, mungund amaa uduulchihsen yum uu
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (119.40.98.18)
    Яасан хандаггүй юм вэ.
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 14 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 25 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 41 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 48 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 53 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 14 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 33 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top