x

Б.Пүрэвдорж: НДШ-ийг нөхөн төлснөөр НДСангийн орлого 7-15 тэрбумаар нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Малчид, хувиараа эрхлэгчдийн НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсныг УИХ өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн дэмжсэн билээ. Энэ долоо хоногт хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийнэ.

Б.Пүрэвдорж гишүүний өнгөрөгч баасан гаригт чуулганы хуралдаанд танилцуулснаар МАА-н салбар манай улсын ДНБ-ий 10 гаруй хувийг эзэлж байгаа ч энэ салбарт ажиллагсдын тоо хүн амын 30 орчим хувь болдог байна. Мөн орлого нь тогтмол бус буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч хүн амын тоо 230 мянга орчим.

Тиймээс тэдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангахын тулд УИХ Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн нөхөн төлүүлэх хуулийг баталсан ч 2017-2019 оныг дуустал хуулийн хэрэгжилт хангалтгүй буюу иргэд НДШ-ээ нөхөн төлөөгүй байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд 2019 онд НДШ-ийн хувь хэмжээг багасгаж, хугацааг сунгасны дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 8000 орчим иргэн уг хуулийн үйлчлэлд хамрагдаж, 7500 малчин, 500 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч НДШ-ээ нөхөн төлснөөр нийт 14,5 тэрбум төгрөгийн НДС-нд төвлөрүүлжээ.

Уг хуулийн үйлчлэл 2020 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон байна. Харамсалтай нь өнгөрөгч онд хэд хэдэн аймгийн нутгаар /нийт 8 аймаг/ ган, зуд болж, НДШ-ээ нөхөн төлөх байтугай малынхаа өвс, тэжээлийг авч чадахгүйд хүрсэн байдаг. Мөн коронавирусын халдварын улмаас тогтоосон бүх нийтийн хөл хорио, хорио цээрийн дэглэмээс шалтгаалж хувиараа хөдөлмөр эрхэгчдийн орлого тасалдсанаар хуулийн үйлчлэлд хамрагдаж, НДШ-ээ төлж чадаагүй.

Тиймээс Малчид, хувиараа хөдөлмөр эрхэгчдийн НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлийг сунгахаар /2022 оныг дуустал/ төсөл өргөн барьсан Б.Пүрэвдорж гишүүн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүдэд хандаж, “Хуулийн төслийг баталснаар 2021, 2022 оны төсвийн бүрэлдэхүүн буюу Нийгмийн даатгалын санд ямар нэг алдагдал үүсэхгүй, харин ч илүү орлого төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2023 оноос эхлээд 7-15 тэрбум төгрөгийн нэмэгдэл бий болох боломжтой” хэмээн ярив.

Сануулахад, хуулийн төсөл санаачлах, өргөн барих нь УИХ-ын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрх хэдий ч УИХ-аар батлагдаж байгаа хууль, тогтоол болгон түүнийг хэрэгжүүлэх арга зам, эдийн засгийн болон нийгмийн үр дагаврыг нь тооцоолсон байх учиртай. Ингэж байж хуулийг хэрэгжүүлэх буюу даган мөрдөх боломжтой болдог.

Харамсалтай шинээр байгуулагдсан энэ удаагийн парламентын үед гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүд эдгээр хүчин зүйлүүд болон цаг үеийнхээ нөхцөл байдлыг тооцоолоогүй, хэрэгжих боломжгүй, тунхагийн шинжтэй байх нь түгээмэл болсон. Харин гишүүн Б.Пүрэвдорж гишүүний УИХ дээр хийсэн хуулийн төслийн танилцуулга, хуулийнхаа агуулга, ач холбогдлыг мэдэж товч бөгөөд тов тодорхой ярьж байгаа нь хоёр дахь удаагаа сонгогдсон туршлагатай парламентчийн хувьд жишиг болохуйц “ажил” байлаа.

Хууль санаачилсан нэртэй хэн нэгнээр бичүүлж орж ирээд чуулган, байнгын хороон дээр цаас ширтээд суучихдаг шинэхэн гишүүд, хуулийн үзэл баримтлалаа танилцуулахын оронд нөхцөл байдал яриад суучихдаг "поп" гишүүд ч гэсэн санаа авууштай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • боломжгүй юм чинь хамрагдсан нь тийм бага хүн байлгүй яахав дээ (122.201.22.105)
    зочин
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • хувь хүн нөхөөд төлөх гэхээр өмнө нь орлого олж байсан түүнээсээ татвар төлж байснаа нотол гээд татвар дээр төлсөн мэдээлэл байхгүй бол тэгээд шууд боломжгүй гэдэг юм бна лээ, малчид нь харин яаж нотолдог юм байгаан мэдэхгүй (122.201.22.105)
    зочин
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна саяхан Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 цаг 55 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 15 цаг 51 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 15 цаг 52 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 15 цаг 53 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 цаг 54 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 15 цаг 55 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 17 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 23 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 23 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 18 цаг 28 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 29 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 30 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 32 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 34 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 35 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 32 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 20 цаг 33 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 20 цаг 36 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top