x

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьлаа

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр өргөн мэдүүлэв.

Дэлхий дахинд мэдээлэл, түүнд хийгдэж буй олборлолт, шинжилгээний ажлын үнэлэмж, үнэ цэнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ удаагийн Улсын Их Хурал анх удаа өөрийн бүтцэд Инноваци, цахим бодлогын байнгын хороо байгуулж, төр бүхий л шатандаа дижиталчлал, цахим шилжилтийг урамшуулан өөрийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэж байгаа нь сайшаалтай. Түүнчлэн сүүлийн жилүүдэд залуучуудын дунд дата, өгөгдөл дээр тулгуурласан бизнес эрхлэх сонирхол нэмэгдэж, төрд хуримтлагдаж буй харилцагчийн хувийн мэдээлэл ХУР, ДАН системийн өгөгдөлд үндэслэн зээл олгох мэт үйлчилгээ, бизнесүүд өргөжиж байна.

Гэвч ХУР, ДАН зэрэг хувийн өндөр түвшний статистик мэдээллээс илүү сайн боловсруулагдсан зарим төрлийн мэдээллийг төрд үүсэн буй өгөгдлийг ашиглан борлуулж, улсын төсөвт шинэ орлогын эх үүсвэр бий болгох, мэдээллийг ашиглагч бизнесүүд, старапуудад өгөгдөл олборлолт, шинжилгээ хийх түүхий эдийг бий болгох шийдлийг бүрдүүлэхээр уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан тухайгаа төсөл санаачлагч дурдав.

Төрийн дэд бүтцийг ашиглан бий болж буй цахим татварын систем Еbarimt.mn дээр үүсэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх өгөгдлүүд, улсын бүртгэлийн байгууллагад байгаа эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл, мөн гаалийн байгууллагад байгаа бүтээгдэхүүнүүдийн нарийвчилсан импорт, экспортын мэдээлэл зэрэг бизнес эрхлэгчдэд өдөр тутам шаардлагатай, боловсруулалт, үр дүнгээс нь өндөр өгөөж хүртэж болохуйц өгөгдлүүдийг өнөөг хүртэл нээлттэй болгоогүй байна. Тиймээс эдгээр өгөгдлийг нээж өгснөөр бизнес эрхлэгчид, тэр тусмаа шинээр бизнес эхлүүлэхээр зорьж буй старапуудын хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх, бүтээмж сайжрах боломж бүрдэж, улсын төсөвт орлогын шинэ боломж бий болно гэж төсөл санаачлагч гишүүн үзэж байгаа аж.

Уг хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, бизнес эрхлэгчдэд нэн шаардлагатай байгаа, боловсруулалт, дүн шинжилгээ хийж чадвал үр дүн, үнэ цэнээ өгөх НӨАТУС дээр үүсэн хуримтлагдаж буй барааны бүлэг, бүтээгдэхүүний нэр, төрлийн борлуулалтын мэдээлэл, улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэл дээр үүсэж буй үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, үнэлгээ тогтоох зохицуулалтыг шинээр тусгажээ.

Хуулийн төсөл батлагдснаар бизнесүүдийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжрах, өгөгдөл, мэдээлэл дээр ажилладаг шинэ бизнесийн төрлүүд нэмэгдэх боломж бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 цаг 54 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 15 цаг 50 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 15 цаг 51 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 15 цаг 52 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 цаг 53 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 15 цаг 54 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 16 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 22 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 22 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 18 цаг 27 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 29 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 30 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 32 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 33 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 34 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 31 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 20 цаг 32 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 20 цаг 35 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 20 цаг 38 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top