x

"Учиртай гурван толгой" буюу Х.Баттулга, У.Хүрэлсүх, Сү.Батболд

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорчихлоо. Дараачийнх нь Засгийн газар ч төвөггүй байгуулагдах юм шиг байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь өөрийнх нь танхимд ХЭГ-ын даргаар ажиллаж байсан нутгийн дүү Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар намын Бага хурлаас нэр дэвшүүлснээс үзвэл шинээр байгуулагдах Засгийн газарт У.Хүрэлсүхийн танхимаас цөөнгүй сайд улирч үлдэх бололтой. Харин У.Хүрэлсүх нь гурав, дөрөвхөн сарын дараа намын даргаасаа түдгэлзээд Ерөнхийлөгчид нэр дэвшээд ороод ирнэ. Хонь бүрэн, чоно цатгалан...

Гэвч У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын өөд өөдөөсөө ханцуйлсан хутга шөвөгний үзүүрт гэнэ сэрэггүй явсан нэг нөхөр "төөрсөн гөлөг шиг" өлгөгдөөд гараад ирсэн нь Ерөнхий сайд асан Сү.Батболд болов. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асан Сү.Батболдыг "Төрийн эргэлт хийлээ. Монголын төрийг хямрааж, ард түмний сонголтыг нухчин дарах ажлыг эхлүүллээ" хэмээн чуулганы индрээс мэдэгдэв. Харин У.Хүрэлсүх нь Х.Баттулгыгаа "ард түмнийг үймээн самуунд турхирсан, Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой" гэв. Магадгүй зөвхөн өөрсдөө л ойлгож чадах огт өөр хэлээр ярилцаж байгаа байх.  

Тухайлбал, Сү.Батболдын "төрийг хямрал руу түлхэх" болсон шалтгааныг Оюутолгойн гэрээтэй холбосон Ерөнхийлөгчийн үгэнд ямар нэг учир шалтгаан буюу "логик" байсангүй. Сануулахад Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар бүгд шүүхээс ял авсан. Харин Сү.Батболд бол уг гэрээтэй огт холбоогүй хүмүүсийн нэг.

Оны өмнөхөн түүний талаар дэгдээсэн "оффшорын" асуудал хуулийн хувьд дууссан учир түүнд холбогдуулах өөр хэрэг олдоогүй бололтой. Харин ч Сү.Батболдын талаар Нью Йоркийн шүүхэд хуурамч мэдээлэл гаргасан гаднын хуулийн фирмийн ард одоогийн Ерөнхийлөгч байжээ гэж дүгнэж болохоор байна. Мөн Нью Йоркийн Сү.Батболд дээр явуулсан ажиллагаагаа зогсоосны дараа дотооддоо буюу Баянзүрх дүүргийн шүүхэд хувь хүнээр гомдол гаргуулан хаалттай шалгуулж байгаа тухай Ерөнхий сайд асан анх удаа чуулганы индэр дээрээс ам нээжээ.

Болж өнгөрсөн үйл явдлыг "сонгуульд нэр дэвших магадлалтай" этгээдийн эсрэг улс төрийн хар технологи гэж үзэх хүн цөөнгүй байгаа ч өнөөдрийг хүртэл Сү.Батболд гэдэг хүн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой талаар нэг ч эх сурвалжийн мэдээлэл алга. Мань хүн өөрөө ч энэ талаар огт бодоогүй явсан бололтой юм. Тэгэхээр асуудал өөр зүйлд байна аа гэсэн үг.

Эх сурвалжийн хэлснээр Х.Баттулга, Сү.Батболд нарын хувьд өнгөрсөн цаг үед эрх ашиг нь огтлолцсон буюу зөрчилдсөн ганцхан зүйл байсан нь Сү.Батболд Ерөнхий сайд байх үедээ Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хамтарсан консерциумыг шалгаруулахад Х.Баттулгыг өөрийг нь оруулаагүйд одоо болтол өс санаж явдаг гэнэ. Гэхдээ тэр ч гэсэн цаг хугацаатай. Харин ийм дайны мөнгөн дүнтэй том төслийн төлөө бол У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр өлхөн муудалцаж чадна. Эсвэл? 

Эсвэл зүгээр л энэ хоёр хүн өөр өөрийнхөө сурснаар тоглож, нэг нь сурсан зангаараа галын шугамнаас оргож, нөгөө нь оффшор, Оюутолгойн гэрээ гэх "салхин тээрэм"-тэй байлдаж байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (106.3.193.212)
    yutai ch hurelsuh bol enbayariin gutliig doloogood 14 saya USD hergees multarsan yum chin, gutliin ul doloogood sursan hun yum bish uu
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.180.215)
    хүүк өөрөө сү гэж хэлж болохгүй болхоор жонхуугаар хэлүүлсэн ч юм уу эсвэл жонхуугийн хадам хулмас нь бууж магадгүй сургаар доош нь хийхээр шийдсэн үү
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (106.3.193.212)
    boliochee teneg setguulchee, lalariin gar hul bolood, bichig usegtei bol yum unshaach
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 14 цаг 54 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 15 цаг 50 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 15 цаг 51 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 15 цаг 52 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 15 цаг 53 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 15 цаг 54 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 16 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 22 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 22 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 18 цаг 27 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 29 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 30 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 32 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 33 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 34 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 31 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 20 цаг 32 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 20 цаг 35 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 20 цаг 37 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top