x

Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачлан Малчид, хувиараа эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсныг өнөөдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжлээ.

УИХ-өөр өмнө баталсан Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан мэдээгээр энэ хугацаанд даатгалын шимтгэлээ нөхөн төлөх ёстой иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийн шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдийн 6,5 мянга нь шинээр тэтгэвэр тогтоолгосон иргэд байжээ.

Үлдсэн 60 гаруй хувь нь цар тахал гарч, улс орны хэмжээнд хөл хорио тогтоосны улмаас хуулийн үйлчлэлд хамрагдаж чадаагүй тул гишүүн Б.Пүрэвдорж санаачлан дээрх хуулийн төслийг өргөн барьжээ.

УИХ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн багөөд хууль батлагдсан тохиолдолд 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.

Мөн шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувь буюу 42,000 /дөчин хоёр мянга/ төгрөгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин хууль санаачлагчийн оруулж ирсэн шимтгэлийг нөхөн төлөх хугацааг хоёр жилээр /2022 дуустал/ тавих саналыг Байнгын хороо өөрчилж, 2021 оны дуустал буюу нэг жилийн хугацаатай байхаар дэмжсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 5 цаг 54 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 7 цаг 35 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 8 цаг 5 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 8 цаг 24 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 11 цаг 56 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 12 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 8 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 13 цаг 47 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 13 цаг 56 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 14 цаг 5 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 14 цаг 11 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 14 цаг 29 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 14 цаг 49 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 14 цаг 55 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 15 цаг 0 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 15 цаг 5 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 15 цаг 25 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 16 цаг 12 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 16 цаг 56 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top