x

ЭЗБХ: Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилдог.

Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Б.Батдаваа нь 1984 онд төрсөн, ам бүл 3. 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна. Англи, хятад хэлтэй. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм байна. Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хууль дахь шаардлагыг хангаж байгаа тул нэр дэвшүүлжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Т.Доржханд нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авав.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд бүх түвшиндээ нэгдсэн мэдээлэл буюу нэг тоотой байх шаардлагыг хэрэгжүүлж ажиллана гэдгээ нэр дэвшигч Б.Батдаваа илэрхийллээ. Цар тахлын нөлөө аж ахуй, иргэдэд хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааг Монголбанк, Засгийн газар хийж байгаа бөгөөд Үндэсний статистикийн хороо илүү нарийвчилсан шинжилгээ хийх шаардлага байгаа тул нэн тэргүүнд анхаарч ажиллахаа хэлж байв. Мөн хорооны үйл ажиллагааг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, улмаар мэдээллийн технологид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит статистик мэдээллийг шуурхай гаргах үүргээ биелүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв. 

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Мэрит зарчмын дагуу мэргэжлийн хүнийг нэр дэвшүүлж байгааг дэмжиж, энэ томилгооны үр дүнд төрийн байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа сайжирна гэсэн хүлээлттэй байгаагаа гишүүд илэрхийлж байсан.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах УИХ-ын даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 2 цаг 21 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 2 цаг 21 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 2 цаг 22 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2 цаг 23 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 2 цаг 25 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 2 цаг 26 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 2 цаг 32 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 57 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 5 цаг 11 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 5 цаг 15 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 5 цаг 17 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 5 цаг 20 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 5 цаг 21 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 5 цаг 22 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 5 цаг 24 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 5 цаг 26 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 5 цаг 32 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 5 цаг 33 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 5 цаг 34 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 5 цаг 35 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top