x

Шарын шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын 56 гишүүн Шарын шашинд Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл өнөөдөр тус хуулийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

Уг хуулийн төслийн танилцуулгад 1920 оноос эхлэлтэй улс төрийн хэлмэгдүүлэлтэд Монголын соёл, оюуны өв болсон бурхны шашин, соёл хамгийн ихээр хохирч, бүхэл тогтолцоогоороо сүйтгэгдсэн. Монгол дахь бурхны шашин, соёлыг устгаснаар манай үндэсний оюун санааны өв тээгчдийг шийтгэж, соёлын биет болон биет бус өвийг үгүй хийж, хойч үедээ үнэлж барашгүй хохирол учруулсан. Иймд 1930-1940 онд Монголд устаж үгүй болсон бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг сэргээн хөгжүүлэх зорилгоор Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсрууллаа гэжээ. 

Хуулийн төсөлд “Нөхөн олговрыг улсын төсвөөс олгох бөгөөд УИХ жил бүр улсын төсөвт тусгаж батална. Нөхөн олговрын хэмжээ нь улсын төсвийн 0.1 хувьтай тэнцүү байна” хэмээн заасан байна. 

Мөн нөхөн олговрыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд олгоно. Уг хөрөнгийг бурхны шашны сүм, хийдийн үйл ажиллагага дэмжих, гүн ухааны уламжлалт сургалтыг сэргээх, хүүхэд залуучуудад бурхны шашны сургаалын гүн ухааныг ойлгуулах сургалт зохион байгуулах, ядуурлыг бууруулах, зовлонд нэрвэгдсэн хүн ардад туслах, байгаль орчныг хамгаалах зэрэг үйлсэд зарцуулахыг хуулийн төсөлд тусгажээ. 

Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн, хэлэлцэх асуудлыг дарааллаас хаслаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.42)
    Nymbaataraa bolson boloogui huuli sanaachilsan bolj ih ajil hiisen ner zuuh geed yahuu tertee tergui chamaig hen gedgiig chin demjigch minii bie oilgoloo chi bid 2 irlegiin uuden deer chi tsahilgaan gawtaigaa minii bie erh chuluut hunii erhteigee uulzah bhaa hogiin nowshoo
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулагдана 14 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 23 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 26 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 19 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 15 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 16 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 17 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 18 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 цаг 19 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 41 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 47 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 47 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 18 цаг 52 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 53 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 54 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 56 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 58 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 59 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 56 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top