x

УИХ-ын гишүүн Т.Доржханд ХҮН намын даргаар сонгогдлоо

Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал өчигдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд хуулиа хүндэтгэн, эв нэгдлээ баталгаажуулж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцсон байна.

Энэхүү хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ.

Тэрээр илтгэлдээ: “Бид Монгол ХҮНээ хөгжүүлсэн, технологийг хурдтай хэрэглэсэн, байгальд ойр байх “Дэлхийн Монгол” хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд 10 тулгуур бодлогыг авч хэрэгжүүлнэ.

  1. Иргэнээ дээдэлсэн, институцын чадамж бүхий Монгол төрийг угсарна.

  2. Мэдлэг, итгэл үнэмшилтэй улстөрийн манлайллыг хийж Монголчуудыг нэг зүгт чиглүүлнэ.

  3. Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ажлаа эрэмбэлж хэрэгжилтэд илүү анхаарна.

  4. Эдийн засгаа хурдацтай өсгөнө. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ.

  5. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ.

  6. Боловсролыг онц эрхэмлэнэ.

  7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ.

  8. Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ.

  9. Авилгатай бодитой, шургуу тэмцэнэ.

  10. Диаспора-Дэлхийн Монголчуудын хүчийг авна.Намын төлөвшлийн хүрээнд Хөдөлмөрийн үндэсний нам нь дараах зарчмуудыг баримталж ажиллана.

  1. Хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжлийг хангахад чиглэсэн “ХҮН ДЭЭД” үзэл санаа буюу Зүүн төвийн социал демократ үзлийг баримталж ажиллана.

  2. “ЦАХИМЖСАН, БОДЛОГЫН” нам

  3. Хатуу гишүүнчлэлийг хязгаарлаж, илүү “ДЭМЖИГЧ ГИШҮҮН” төвтэй нам байна.

Эрхэм нөхдөө,

Дайн дажингүй, байгалийн ноцтой гамшиггүй, шашны мөргөлдөөнгүй, харин баялаг түүхтэй, өөрийн онцлог соёлтой, байгалийн нөөцтэй, түүнээс илүү хөгжилд тэмүүлдэг амбицтай 3.4 сая иргэдтэй улсад асар их боломж бий. Гагцхүү энэ хөгжлийн боломжийг бий болгоход Төрийн зөв бодлого, түүнийг ажил болгох мэдлэг чадвартай, туршлагатай, сэтгэлтэй мэргэжилтнүүдийн баг шаардлагатай юм. Үүнийг бид хамгийн сайн хийж чадна, энэ бол Хөдөлмөрийн үндэсний нам, ХҮН намын мэргэжилтэн, судлаачид, дэмжигч гишүүдийн маань үүрэг билээ. Хамтдаа ачаагаа үүрч, ажлаа нэр төртэй хийцгээе” хэмээн илэрхийлсэн байна.

Мөн ХҮН намын их хурлаас Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонгожээ.

Ийнхүү УИХ-д суудалтай, улс төрийн нөлөө бүхий хүчин болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан орлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулагдана 26 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 39 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 31 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 27 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 28 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 29 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 31 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 цаг 32 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 54 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 59 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 59 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 19 цаг 4 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 19 цаг 6 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 19 цаг 7 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 19 цаг 9 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 19 цаг 10 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 12 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 21 цаг 8 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top